2008-12-15
ХУВИЙН ХАМГААЛАЛТ – ОРОЛЦОН ТОГЛОГЧИД - ГЭМТ ЭТГЭЭДҮҮД

Хамгаалуулагч олон янзын төрх төлөвтэй байдгийн нэг адил гэмт этгээдүүд ч олон янз байдаг.

Хамгаалуулагчид биет хохирол учруулах зорилго бүхий этгээд- тэд голдуу мэдрэлийн өвчтэй буюу шүтэн бишрэх хүслээр дүүрэн байдаг.  Иймэрхүү гэмт этгээд нь айх эмээхийг мэддэггүй. Түүнд тэр хүн (эрэгтэй, эмэгтэй хамаагүй) алагдсан эсэх хамаагүй байх ба гэмт хэрэг хийсний дараа амиа хорлох, амь насаа алдах нь ялгаагүй байна.

Ийм шинж нь аюултай, мэдээж хамгаалуулагчдад хүндрэл учруулдаг. Тэд солиотой ч ухаалаг алхам хийдэг аж.

Энэ бол эрсдэлтэй нөхцөл бөгөөд ялангуяа сонор сэрэмж шаардана. Аз болоход иймэрхүү гэмт хэргийн ихэнх нь тийм ч ухаалаг байдаггүй, зохион байгууллалт муу, сэтгэлийн хөөрөлдөө автсан байдаг тул бодит аюул учруулахаас илүү эвгүй байдалд оруулдаг. Түүний сэтгэлийн хөөрөл аймшигт хүсэл , уур хилэн хэзээ илрэхийг хэн ч үл мэднэ. Зарим гэмт хэрэгтнүүд нэрд гарахын тулд өөрсдийн үйлдэлийн тухай “илгээлт” явуулж сонинд гарахыг хүсдэг.

Ямар ч тохиолдолд янз бүрийн сонирхол , сэтгэл дундуур байдаг албан хаагч , дагалдан явдаг шүтэн бишрэгч , шашин шүтэгч нарт анхаарал болгоомжтой хандах нь зүйтэй юм.

Хүссэнээ биелүүлэхэд хугацаа хэрэгтэй. Зарим шүтэн бишрэгчид өөрсдийн хүсэл эрмэлзэлийг олон жилээр хадгалж явдаг. Телевизийн нэг ажилтан шүтэн бишрэгчээсээ салахын тулд өөрийн оршин суух газрыг олон удаа сольжээ. Эцсийн эцэст сэжигтэй хүн нь түүнийг дагаад байраа солиод байсныг ажиглсан байна.

Гэмт этгээдийн 2 дахь бүлэг бол өөрийн зорилготой зохион байгуулалттай хэсэг байдаг. Барьцаанд авах , хулгайлах, дээрэм хийх, татвар нэмэх зорилго агуулдаг. Гэмт этгээдийн хамгийн сонгодог жишээ нь сайн зохион байгуулалттай өөрийн хөрөнгөтэй алан хядах бүлэглэлүүд юм. Энэ бол аюултай.

Хэрэв Европ, Ойрхи Дорнод, хаана ч юм орших алан хядагчдын бүлэг нефтийн компаний төлөөлөгч өөрийгөө барьцаалуулах, барьцаа нэхүүлэх, түүнээс гадна бүлгийн хүч чадлыг олон нийтэд харуулах боломж гаргавал энэ бүлэг 7 хоног, сарын дотор олон арван хүнийг золиослон зорилгоо биелүүлнэ.

Иймэрхүү тохиолдлын давуу тал нь бүлэг эсвэл хувь хүн амжилтанд хүрэхийг тэмүүлж юу хүссэнээ авч амьд үлдэнэ.

Хэрэв тэдэнд зорилгоо биелүүлэхэд хамгаалалт саад болж буй бол тэд нар хүрч болох замыг сонгоно, энэ бол давуу тал. Түүнчлэн тайван зохион байгуулалттай байхыг хүссэн сонирхогчид байдаг. Сонирхогчид мэргэжлийн ур чадвар дутагддаг. Өөрсдийн хүүхдийг хулгайлах гэсэн эцэг эхчүүд энэ бүлэгт хамаарна.

Санаснаа амжилттай гүйцэтгэх нь тэдний ур чадварыг харуулдаггүй, харин эсрэг талын гэнэхэн байдлыг харуулна.

Гэмт этгээд зорилгоо амархан бүтээдэг. Тэрээр сургууль дээр очоод л хүүхдээ аваад явчихна. Хамгаалуулагч нар нь аюул заналыг мэдэрч үүнээс аварч болох юм гэдэгт итгэдэг. Богино хугацааны занал хийлэл нь хугацаа өнгөрөхөд унтарна. Энэ бол дээр дурдсан хувь хүн бүлэг хүн том үйлс бүтээж сайхан төгсөхийг эрмэлзэгч 2-р бүлэгтэй төстэй.

Шийдэмгий гэмт хэрэгтэн нь ч цаг хугацаа өнгөрөх тусам хамгаалуулагч хэтэрхий сайн хамгаалалттай гэдгийг ойлгож болох юм. Иймэрхүү заналхийлэлд анхааралтай хандах нь зүйтэй бөгөөд ил хамагаалалт нь халдлагийг зогсоох боломжтой. Магадгүй хамгийн аюултай заналхийлэл нь гэнэтийн бодлогогүй байж болно. Энэ бол хамгаалуулагч тухайн үед тохиолдлын газарт санамсаргүй байсан учраас өртөгдөж болох юм.

Бие хамгаалагч өөрийн хамгаалуулагчаа таамаглахын аргагүй байдалд хэзээч оруулахгүй байх үүрэгтэй. Заримдаа бусад бүх  юм болохгүй бол бие хамгаалагч зөвхөн хамгаалуулагчаа халхлан тэр газраас холдуулах арга хэмжээ авах ёстой.

Хамгаалуулагч нь архичин, шүтэн бишрэгч болон бусад хэн ч гэсэн саад болоход дургүйцдэг. Хамгаалуулагч янз бүрийн байдалд орж болзошгүй.

Зарим нэг шүтэн бишрэгч баглаа цэцэг барин гарч ирснээ хамгаалуулагчид дөхөнгүүт цустай шил юмуу эсвэл юу ч  юм шиддэг. Иймэрхүү үйлдлээр өөрсддөө анхаарлыг хандуулах гэсэн зарим нэг бүлэглэлүүд байж болно. Хэрэв энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байж зураг авсан бол эвгүй байдалд орно. Иймэрхүү гэмт хэргүүд зэвсэглэсэн залуучуудын нэгэн адил бас л аюултай.

Аюулын түвшин янз бүр, аз сорих (эрсдэл хийх) байдлууд байдаг. Бүх тохиолдолд үндсэндээ нэг аргаар тэмцэнэ. Зарчмууд адил, ялгаа нь төсөв хөрөнгөнөөс шалтгаална.

  



Бичсэн: Ganaa | цаг: 18:01 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 23:08, 2009-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)