2009-01-19
ХУВИЙН ХАМГААЛАЛТ - ХАМГААЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


Хамгаалуулагчийг хамгаалах нэгжийн шадар хамгаалалтыг зохиох тохиромжтой хэлбэр нь 4 бие хамгаалагчаас бүрдэх ба “ромбо” гэж нэрлэдэг. Тэр бүр 4 бие хамгаалагчтай тансаг байж чадахгүй ч 4 бол хамгийн боломжийн тоо юм. Хэрэв 4-өөс цөөн бие хамгаалагчтай бол шадар хамгаалалтыг зохиох хэлбэрийг өөрчлөнө. Хувийн хамгаалалтыг зохиодог туршлага бүхий байгууллагууд өөр хэлбэр болох 6-7 бие хамгаалагч шаардсан “үзүүр”, “дөрвөлжин”, “дугуй” зэргийг хэлбэрийг зөвлөдөг. Тэд “ромбо” байрлалд 6 ажилтныг ашигладаг. Үнэндээ аюул занал тийм ч их бус бол иймэрхүү байрлалыг бараг олж харахгүй биз. Бие хамгаалагчдын тоо ихсэх тусам бие биенээ буудах, өөрсдийнхөө замд тээглэх магадлал өндөрсөнө. 6-7 бие хамгаалагчдыг А цэгээс Б цэгт тээвэрлэх өртөг их болно. Хэрэв аюул занал бодит байгаа нөхцөлд бие хамгаалагчдын тоог олшруулах шаардлагатай бол илүү ажилтнуудыг ажиглалт ба хяналт шалган нэвтрүүлэх цэгүүд дээр ажиллуулах нь зүйтэй байдаг.

 

“Ромбо” байрлал

 

  Хамгаалуулагчийг тойрон, шадарлан хамгаалах бие хамгаалагчдыг байрлуулах  үндсэн арга нь “ромбо” байрлал юм. “Ромбо” нь 4 бие хамгаалагчаас бүрдэх ба нэгжийн дарга, ээлжийн ахлагчтай байна. Нэгжийн дарга хамгаалуулагчаас бага зэрэг хоцрон зүүн хойд буюу баруун хойд талд байрлан явдаг. Ээлжийн дарга түүний эсрэг байрлалыг эзэлнэ. Энэ хоёр ажилтан хамгаалуулагчаас гар алдлах төдий хэмжээнд байрлан явна. Хамгаалуулагчийг хэт шахсан ойр зайд байж болохгүй ч  нэг алхам хийхэд түүнд хүрэхээр зайд байна гэж тооцоолох хэрэгтэй. Үлдсэн хоёр ажилтан “хөтлөгч”, “цоожлогч” маягаар хамгаалуулагчаас хэдэн алхмын өмнө, хойно зайд явна.

  Бие хамгаалагчдын үндсэн үүрэг бол хамгаалуулагчийг сумнаас өөрийн биеэр халхлах бус, өөрийн хариуцсан бүсэд ажиглалт хийх явдал юм. “Ромбо” хэлбэрээр байрласан тохиолдолд ажиглалтын бүс нь ойролцоогоор 90 хэм болно. Хөтлөгч хамгаалуулагчийн урд талд юу болж байгааг, нэгжийн дарга болон ээлжийн ахлагч нар хамгаалуулагчийн баруун болон зүүн талд юу болж буйг, харин цоожлогч түүний ар талд юу болж байгааг тус тус ажиглах үүрэгтэй. Бие хамгаалагч бүр өөрийн хариуцсан талын бүсийг нарийн ажиглах ёстой гэдгийг дахин тэмдэглэмээр байна. Ингэхдээ тэр бусад ажилтнууд нь мөн адил өөр өөрсдийн секторыг ажиглаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байх ёстой. Тиймгүй бол бүх систем нурна.

  Хэрэв хамгаалуулагчийн зүүн хойно байгаа ээлжийн дарга урд талд болж буй зүйлд анхаарлаа хандуулбал тэр өөрийн ажиглах бүсийн хяналтыг алдана. Түүний секторыг хэн ч ажиглахгүй болно.

  Хөтлөгч хамгаалуулагчаас хир хол зайд явах вэ?

  Энэ зай нь мэдрэгдэх аюул, хөдөлгөөний нягтралаас хамаарна. Аюултай үед нэгж хамгаалуулагчийг бүчиж  нягт явна. Олон хүмүүсийн дунд бол хамгаалалтын нэгж, хамгаалуулагч хоёрын хооронд нэг ч хүн орох боломжгүй болтол нягт явах ёстой. Хэрэв аюул бага, хүмүүс цөөн эсвэл бүр байхгүй тохиолдолд нэгж таруу явдаг бөгөөд харин хөтлөгч өөрийн секторын ажиглалтыг хийн 2-6-ийн урд явна. Амьдрал дээр хамгаалуулагчийг хүлээн отолт зохион халдсан ихэнхи тохиолдол урд талаасаа болдог. Хөтлөгчийн үндсэн үүрэг бол аюулыг илрүүлэн сэрэмжлүүлэх дохиог нэгжид өгөх явдал юм. Хэрэв ноцтой асуудал гарвал хөтлөгч эсэргүүцэл үзүүлж, шаардлага гарвал нэгж хамгаалуулагчийг халхлан, аюулгүй газар аваачих хүртэл аюулыг өөртөө хандуулах ёстой.

  ОХУ-ын ФСБ-ийн ажлын арга барилд хөтлөгчийг хамгаалуулагчтай ойр байхыг сургадаг ажээ. Учир нь аюулаас хамгаалах албаны олон ажилтантай байх бололцоотой тул хөтлөгч хамгаалуулагчаас 2 метр орчим зайнд явдаг байна.

  Сэжигтэй, найрсаг бус, дайсагнасан аливаа үйлдэл хийх тохиолдолд түүнийг ажигласан бие хамгаалагч бусад ажилтнууддаа товч тодорхой сануулга өгнө. Ж:нэгжийн дарга баруун талаас хэн нэг нь пальто дотроосоо буу гаргахыг харсан бол “Буу! Баруун талаасанхааруулга хэлэх ёстой. Хамгаалуулагчид халдсан тохиолдолд түүнд ойр шадар бие хамгаалагчид /ихэвчлэн ээлж болон нэгжийн дарга нар/ хамгаалуулагчийг даруй бүчин авч суманд оногдох талбайг багасгахын тулд түүнийг даруй тонгойлгох, өөрсдийн биеэр хаах, халдлагын эсрэг зүгт хурдан авч гарахыг оролдоно. Энэ хоёр ажилтан хамгаалуулагчийг авч гарахад бусад 2 нь зам гарган туслах эсвэл аюулыг зайлуулах арга хэмжээ авах зэрэг асуудлыг шийднэ. Халдагч этгээдээс 1-2 алхамд байгаа бие хамгаалагч нь түүний замыг хаах эсвэл зэвсгийг булаан авах оролдлого хийнэ. Бидэнд тохиолдох жүжгээс хамгийн муу найруулгатай нь буудах эсвэл буудахыг эсвэл буудахыг завдсан зэвсэглэсэн халдагчтай нүүр тулах явдал юм. Хэрэв энэ нь бодит аюул бол нэг бие хамгаалагч бусаддаа хамгаалуулагчийг авч явахад боломж гаргахын тулд халдагчтай зууралдах хэрэг гарна. Гэвч боломжтой бол буудалцаан, зодолдоон, эсэргүүцэлд орооцолдохгүй нэн түрүүнд хамгаалуулагчийг зайлуулах явдал юм. Танай хамгаалуулагчид бие хамгаалагчдын тулалдах чадварын үзүүлэлт биш түүний аюулгүй байдлын баталгаа юунаас ч чухал шаардлагатай. Хамгаалуулагч бол галт зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөний үзэгч эсвэл оролцогч болох шаардлагагүй гэдгийг санах хэрэгтэй. Хамгаалах албаны тохиромжтой байдлын өөрөө бий болгодог. Танай дайсагнагч туршлага, оюун ухаанаа дайчилсан нь гарцаагүй. Тиймээс ч дайсныг өөрийн дүрмээр тоглуулах хэрэгтэй. Бүх нөхцөл, тохиолдолд асуудлыг шийдэх хамгийн сайн арга нь хамгаалалтыг үгүйсгэхгүй байх зарчмыгг баримтлан ажиллана.

 

Ганцаарчилсан болон бусад хэлбэр

  Хэрэв ээлж нэг бие хамгаалагчаас бүрдсэн бол түүнд хамгийн тохиромжтой байрлал нь хамгаалуулагчийн баруун буюу зүүн хойд /нэгжийн дарга, ээлжийн ахлагчийн байрлал/ тал юм. Энэхүү ганц бие хамгаалагч нь бүх секторыг ажиглах үүрэгтэй. Хэрэв ээлжинд 2 дахь ажилтан нэмэгдвэл тэрээр хөтлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Халдлага хийсэн ихэнхи тохиолдол хамгаалуулагчийн хойноос бус урд талаас болдог. Тиймээс хамгийн чухал нь хамгаалуулагчийн нүүр талыг, дараа нь ар талыг, эцэст нь жигүүрүүдийг хамгаалах явдал юм. Хэрэв 3 дахь бие хамгаалагч нэмэгдвэл тэрээр баруун зүүн аль нэг жигүүрийн байрлалыг, 4 дэх хүн нэмэгдвэл мэдээж байрлал гүйцэт болно.



Бичсэн: Ganaa | цаг: 16:53 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


"ажиглалтын хэсэг" энэ ямар яадаг хэсэг юм бэ
Бичсэн: dadido цаг: 22:01, 2009-07-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)