2009-01-28
THE PRISON SECURITY буюу Шоронгийн Хамгаалалтын Тухай


Шоронгийн Хамгаалалтын тухай асуудал хэн бүхэнд сонирхолтой байгаа байх л даа. Тэгээд ч энэ тухай бүгдийг бичнэ гэвэл барагдахгүй нь ойлгомжтой. Тиймээс би энд энэ салбарт сүүлийн үед нэвтэрч байгаа шинэлэг технологи, арга барилын тухай түлхүү оруулъя гэж бодлоо.
Юуны өмнө бидний хэлж заншсан шорон буюу "prison" гэдэг үгийн утга юу юм бэ. Энциклопедэд (http://en.wikipedia.org/wiki/Prison) дурдсанаар "шорон, засан хүмүүжүүлэх газар гэдэг бол хүн хувийн эрх чөлөөгөө биет байдлаар хязгаарлуулах, хасуулах газар" гэсэн байна.
Түүхийн хувьд анх Израйлд Хуучин гэрээний үед суурь нь тавигдаж байсан бол орчин цагийн шорон анх 19-р зуунд Англид бий болсон байна.
Нэгэнтээ нийгэмд гэм хор учруулсан хүмүүсийг тусгаарлан хорьж байгаа учир тэнд хамгаалалт шаардлагатай гэдэг нь мэдээж. Энд нэг талаас гэмт этгээдүүдийг шоронгоос оргохоос хамгаалах, нөгөө талаас тэдгээрийг суллах зорилготой гадны халдлагаас хамгаалах, мөн дотооддоо шоронгийн алба хаагчдаа болон гэмт хэрэгтнүүдээ элдэв зөрчил, бие биенээ хөнөөхөөс хамгаалах гээд маш нарийн төвөгтэй ажлууд багтана.
Шорон барилга байгууламжийнхаа хувьд төв шалган нэвтрүүлэх, захиргаа, боловсролын танхим буюу номын сан, биеийн тамирын өрөө, талбай, эмнэлэг, тусгаарлах хэсэг буюу онц хүнд гэмт хэрэгтнүүдийг жирийн ялтнаас тусгаарлан хорих, VP буюу эмзэг онцгой ялтнуудыг хорих хэсэг; энэ нь халдлагад өртөж болохуйц экс цагдаагийн ажилтан, мэдээлэгч, бэлгийн хүчирхийлэгч гэх мэт этгээдүүдийг хорих хэсэг, safe cell буюу аюулгүй тор, өрөө; энэ нь амиа хорлох магадлалтай ялтанг байнгын ажиглалтад байлгах өрөө, эргэлтийн буюу хүлээн авах хэсэг, death row буюу цаазаар авахуулах ялтанг тусгаарлан хорих өрөө, ажилтнуудын байрладаг хэсэг, гал тогоо угаалгын хэсэг, туслах аж ахуй буюу ялтнуудын хөдөлмөр эрхэлдэг хэсэг, телевизийн буюу амралт чөлөөт цаг өнгөрөөх өрөө гэх мэт нүсэр байгууламж юм.
Сүүлийн үед шоронгийн хамгаалалтын системд шинээр нэвтэрч буй технологи бол RFID буюу radio frequency identification систем юм. Энэ нь товчоор хэлбэл радио долгион ашиглан илрүүлэх, тодорхойлох гэсэн үг л дээ. Голландад 2006 онд "нээлтээ хийсэн" Big Brother шоронд энэхүү системийг ашигладаг бөгөөд үүнийгээ тэд Big Brother-ийн амин сүнс гэдэг юм байна. Хоригдлууд өөрсдийнх нь хувийн дугаар, бүх мэдээллийг илэрхийлэх бугуйвч зүүдэг бөгөөд тэр нь тухайн хоригдлын байрлалыг тодорхойлдог юм байна. Түүгээрээ хянагч нар хоригдлуудыг бүрэн хяналтад байлгадаг бөгөөд гэнэтийн сэжиг бүхий цугларалт эсвэл хоригдол хориотой бүсэд нэвтэрсэн тохиолдлуудад дохиолол ажилладаг ажээ. Мөн эсрэг гэмт бүлэглэлийн гишүүд хоорондоо ойртох, эсвэл тусгайлсан 2 RFID бугуйвчийн хоорондох зай ихсэх гэх мэт тохиолдлуудад мөн дохиолол ажилладаг юм байна. Үүнээс гадна аудио мэдрэгчийг ашиглан хоригдлуудын хоорондох маргааныг хурцадмал байдалд шилжихээс нь өмнө илрүүлж чаддаг болжээ.


Энэхүү систем нь олон давуу талтай ч бас дутагдалтай тал байдаг гэнэ. Энэ нь зардлын асуудал. RFID системийн зардал өдөрт нэг хоригдолд ногдох нь 125-170 USD юм байна. Тэгэхээр олон хоригдолтой шоронд бол хэцүүхэн бэрхшээл тулгарнаа гэсэн үг. Хоригдлын тоо гэснээс энд та бүхэнд сонирхолтой байх боловуу гээд хэдэн тоо баримт оруулъя.
Дэлхийн хэмжээгээр 9.25 сая хүн шоронд сууж байгаа баримжаа тоо байна. Үүнийг улс орноор нь 100 мянган хүнд оногдох хоригдлын тоогоор жагсаавал АНУ 756 гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байх юм. Өнөө бидний нэрэлдэг эрх чөлөө, ардчилсан ёсны өлгий нутаг шүү дээ. Дараа нь манай Орос ах нар 611 удаалж байна. Тэгээд Шинэ Зеланд 186, Англи 148, Австрали 126, Канад 107, Итали 104, Герман 95, Турк 91, Франц, Швед, Дани, Япон орж байна.
Шоронгийн тооны хувьд харилцан адилгүй бөгөөд Герман 194, Франц 188 шоронтой байхад Шинэ Зеланд ердөө 19 шоронтой байх юм. Гэтэл Энэтхэгт хэд гээ, 1305 шорон байдаг гээд бод доо. Лут байгаа биз.
За үүгээр шоронгийн хамгаалалтын тухай нийтлэлийн эхний хэсгийг дуусгая. Хүмүүст сонирхолтой санагдвал үргэлжлэлийг нь удахгүй оруулнаа.

Бичсэн: Ganaa | цаг: 16:01 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Dogi yumaa
Manaid why hereglej bolohgui bna. 125-170 USD per person. oorsdoor n ajil hiilgeel oluulj bolno sh dee. 5 jil suuh hun baila gehed ter hugatsaandaa hichneen 175USD oloh bilee. Manaid horigdoluudaar yum hiilgemeer yumdoo. oorsdod n ch heregtei sh dee. garahdaa tsalin awdag baij yagaad bolohgui gej. Medeej uildsen heregees n hamaarah bailgui dee.
Бичсэн: Mongol (зочин) цаг: 17:53, 2009-02-05 | Холбоос | |


Tegie, Airport Security sonirholtoi niitlel bolno gedegt itgej bna
Бичсэн: Ganaa цаг: 12:11, 2009-02-03 | Холбоос | |


Энэ төрлийн хамгаалалтын талаар мэдээлэл тавьсанд баярлалаа.
Нисэх буудал, эсвэл олныг хамарсан арга хэмжээний үед хэрэгжүүлдэг хамгаалалтын талаар сонирхолтой зүйл оруулаарай. амжилт хүсье.
Бичсэн: Tugs.O (зочин) цаг: 17:54, 2009-01-29 | Холбоос | |


ovoo ih mongo zartsuuldag baih nee
Бичсэн: Mongolhuu (зочин) цаг: 12:52, 2009-01-29 | Холбоос | |


Сайхан нийтлэл байна
Бичсэн: gump (зочин) цаг: 18:10, 2009-01-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)