2009-01-28
THE PRISON SECURITY буюу Шоронгийн Хамгаалалтын Тухай


Шоронгийн Хамгаалалтын тухай асуудал хэн бүхэнд сонирхолтой байгаа байх л даа. Тэгээд ч энэ тухай бүгдийг бичнэ гэвэл барагдахгүй нь ойлгомжтой. Тиймээс би энд энэ салбарт сүүлийн үед нэвтэрч байгаа шинэлэг технологи, арга барилын тухай түлхүү оруулъя гэж бодлоо.
Юуны өмнө бидний хэлж заншсан шорон буюу "prison" гэдэг үгийн утга юу юм бэ. Энциклопедэд (http://en.wikipedia.org/wiki/Prison) дурдсанаар "шорон, засан хүмүүжүүлэх газар гэдэг бол хүн хувийн эрх чөлөөгөө биет байдлаар хязгаарлуулах, хасуулах газар" гэсэн байна.
Түүхийн хувьд анх Израйлд Хуучин гэрээний үед суурь нь тавигдаж бай...
2009-01-21
ОБАМАГИЙН ЛИМО - Cadillac 2009


АНУ-гийн шинэ ерөнхийлөгчийн унаа ямар хамгаалалттай, ямар загварын машин байх бол гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Энэ сарын 20-нд тэрээр ерөнхийлөгчийн тангарагаа өргөх үеэр шинэ унаагаа хөлөглөсөн байна. Түүний шинэ унаа Кадилак 2009 лимузн бөгөөд Женерал Моторсийнхон үйлдвэрлэсэн юм байна. Энэхүү машины тухай Женерал Моторсын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Ерөнхийлөгчийн машиныг суудлын тэрэг болон том тэрэгний аль алиных нь ангилалд оруулж үзэх боломжгүй юм. Учир нь энэ бол "ер бусын" машин" гэж мэдэгдсэн. Мөн тэрээр уг машины моторын төрөл болон хэмжээг мэдээлэх бол...
2009-01-07
ТАНЫ АВТОМАШИН ХАМГААЛАЛТТАЙ ЮУ?


Автомашинтай холбоотой гэмт хэрэг зөвхөн манайд ч биш хаа сайгүй л гэмт хэргийн үндсэн төрлүүийн нэг болж, бусад хэргүүд дотроо эзлэх хувиараа нилээд дээгүүр байрыг эзэлдэг билээ. Манай нийслэлийн хэмжээнд ч мөн адил автомашиныг хулгайлах, цонх хаалгыг эвдэх буюу онгойлгож доторхи эд зүйлийг хулгайлах, дугуй, толь, гэрэл гэх мэт гадна эд зүйлсийг хулгайлах явдал байнга гардаг гээд хэлчихэд буруудахгүй л байх. Ер нь хүн болгоны л танилын хүрээнд эсвэл хамаатан садан, гэр бүлийн гишүүдийн дунд ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хэн нэгэн байж л таардаг номтой болсон байна. Би ч саяхан ...