2009-01-07
ТАНЫ АВТОМАШИН ХАМГААЛАЛТТАЙ ЮУ?


Автомашинтай холбоотой гэмт хэрэг зөвхөн манайд ч биш хаа сайгүй л гэмт хэргийн үндсэн төрлүүийн нэг болж, бусад хэргүүд дотроо эзлэх хувиараа нилээд дээгүүр байрыг эзэлдэг билээ. Манай нийслэлийн хэмжээнд ч мөн адил автомашиныг хулгайлах, цонх хаалгыг эвдэх буюу онгойлгож доторхи эд зүйлийг хулгайлах, дугуй, толь, гэрэл гэх мэт гадна эд зүйлсийг хулгайлах явдал байнга гардаг гээд хэлчихэд буруудахгүй л байх. Ер нь хүн болгоны л танилын хүрээнд эсвэл хамаатан садан, гэр бүлийн гишүүдийн дунд ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хэн нэгэн байж л таардаг номтой болсон байна. Би ч саяхан толио тавиад л туучихсан. Тэглээ гээд Цагдаа энэ тэр болсон юм байхгүй. Ер нь тийшээ очиж тэмдэглүүлдэг хүн ч гэж байхгүй биз дээ. Тэгэхээр хэвийн л зүйл шиг болчихсон байгаа биз. Хамгийн хөгжилтэй нь толь хийлгэх үү гэсэн нөхдүүд хэдхэн минутын дараа л ирчихсэн зогсч байгаа юм даа.
Автомашинтай холбоотой хулгайн гэмт хэрэг нарийн зохион байгуулалттай, сүлжээтэй, урьдчилан төлөвлөсөн шинжтэй байгаа нь түүнээс урьдчилан сэргийлэх, олж илрүүлэх ажлыг хүндрүүлж байгаа нь нууц биш юм. Энэ тухай сая нилээдгүй мэдээ мэдээлэл олж уншлаа. Ихэнх тохиолдолд машинаа хараа хяналтгүй газар орхих, машин дотроо хүний анхаарал татахуйц үнэтэй эд зүйлээ орхисон явдлаас үүдсэн байх юм. Үүний хажуугаар "найдваргүй" гараажид машинаа итгэж үлдээх гэсэн хэцүү тохиолдлууд бас байнаа. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа гол шалтгаан бол цаана нь хулгайн эд зүйлсийг худалдан авдаг зах зээл нь байгаад юм. Цагдаагийнхан машин тонодог бүлэг залуусыг саатууллаа, хулгайн эд зүйлсийг нь авдаг байсан ченжүүдийг илрүүллээ гэх мэтчилэн мэдээ гарч л байдаг. Өөрөөр хэлбэл "хөдөлмөрчин ардууд" миний машины толийг хулгайлаад миний найзад, миний найзынхыг надад зарах нь холгүй байнадаа, андууд минь.
Тэгээд бас амархан "авагддаг", хурдан зарагддаг "гүйлгээтэй", "үнэтэй" гэсэн шалгууруудаар Chaser, Mark 2, Land Cruiser 80 гэх мэт машины эд ангиуд толгой цохидог байх юм.
За тэр машины хаалга онгойлгоно гэдэг бол ёстой "no problem" болсон байлээ. Би гэдэг хүн гурван ч удаа зарын дагуу утасдаж түлхүүрээ дотор нь цоожилсон машинаа онгойлгуулж байлаа. Тэгсэн манайхан 3 өөр аргаар онгойлгож өгч байгаамдаа. Машины хаалга онгойлгож байх хооронд нөхдүүдийн утас байнга дуугарах юм. Бүргэд хаалга бол 15,  сейф 10-20 мянга гээд мань нөхдүүдэд онгойлгохгүй юм гэж алгаа. Гэхдээ би тэднийг хулгай хийлээ гэж байгаа юм биш, зүгээр тэдний энэ "энгийн" аргуудыг буруу бодолтой нөхдүүд сурчаад л туугаад байгаа хэрэг шүү дээ. Яахав, сурахгүй нэгэн л цонх гарамгай хагалаад байх шиг байгаа юм.
Энд сонирхолтой болгож нэг мэдээлэл хэлэх гэсэн юм. Мэдээ нь хуучин ч гэсэн тэнд хэлж буй зүйл нь сонирхолтой юм. Кадилак машины дилерын агуулахад 4 хулгайч ороод ганцхан цагийн дотор 68 машины дугуйг "туучихсан" байх юм. Эх сурвалж нь http://www.orloo.info/readfull/ride/2029----68--
Тэгэхээр автомашинаа хулгайн гэмт хэргийн золиос болгохгүйн тулд бид яах ёстой вэ? Хамгийн энгийн бөгөөд нэн тэргүүнд хийх зүйл бол хулгайгаас хамгаалах дохиоллын систем суурилуулах. Иймэрхүү дохиоллын систем хэд хэдэн төрөлтэй бөгөөд давуу талаас гадна сул талыг заавал агуулж байдаг. Дараагийн нийтлэлдээ автомашины дохиоллын системийн тухай дэлгэрэнгүй бичнэ. Тэндээс та бүхэн дохиоллын системийн ажилладаг горим, ялгаанууд зэргийг олж мэдэх байхаа. Мэдээж сул тал болон дохиоллын системийг "хуурах" аргыг би нийтлэе гэж бодохгүй л байна. Муу юм зааж өгөөд яахавдээ, тиймээ...

Бичсэн: Ganaa | цаг: 17:54 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Үнийг нь ерөнхийд нь судлаад хавсаргачихвал гэж даварсан tongue Нээрээ тийм шүү үнэхээр хэрэгтэй юм байна...
Бичсэн: xvv цаг: 01:26, 2009-01-22 | Холбоос | |


хэрэгтэй юм их бичсэн байна. Үргэлжлэлийг хүлээж байна. happy
Бичсэн: org цаг: 01:09, 2009-01-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)