2008-12-15
ХУВИЙН ХАМГААЛАЛТ – ОРОЛЦОН ТОГЛОГЧИД - ХАМГААЛУУЛАГЧ


Хамгаалуулагч нь хувь хүн , бүлэг хүмүүс эсвэл байгууллага байна.  Нөхцөл байдал өөр ч хамгаалалтын зарчим нэг бөгөөд зөвхөн зэрэглэлээрээ ялгагдана. 

Сүүлийн 30 жилд алан хядагчдын олон улсын сүлжээ  буй болж захиалгат аллага , цэрэг, төр, хувийн  байгууллага пүүст зохион байгуулалттай халдах , санхүүгийн том том бүлэг үүсэх болов.

Корпораци, пүүсийн удирдлага өөрийн хамгаалалтын албадад хамгаалагчдыг нэмж авах болжээ.

Учир нь банкны эзэн, корпорацийн удирдлагийг ихэвчлэн барьцаалан худалдах явдал газар авчээ.

Хамгаалагч байгууллагийн ажилд орооцолдох ёсгүй.

Түүнд нарийн бичгийн дарга , жолооч , аюулаас хамгаалах албаны ажилтан нар дэмжлэг үзүүлэх боломжтой  давуу талтай. Удирдагч хүн ихэвчлэн эгэл хүмүүсийн дунд ажилладаг тул “бүсчлэх” хэлбэрийн хамгаалалтыг хэрэглэх нь зайлшгүй биш билээ.

Рок хөгжмийн од болон бусад алдартнууд бараг бүгд ямар нэгэн хамгаалалттай байдаг. Тэр нь ихэвчлэн найз нь юмуу, гэр бүлийн гишүүн, эсвэл ямар нэгэн бие хамгаалагч байдаг.  Өнөө үед алдартнууд хувийн, мэргэжлийн бие хамгаалагчдыг хөлслөхийг илүүтэй үзэх болсон. Хүрээлсэн хүмүүс таныг хайрлах нь байвч энэрэнгүй бус нэгэн байж л таараа.

Хамгаалалт бол зохих хэмжээгээр алдартныг шүтэн бишрэгчдээс нь тусгаарлаж байдаг. Одууд тэрэгний морь шиг ажилладаг гэдгийг мартаж болохгүй.   Дуучны тоглолт бүтэн жилээр үргэлжилж магадгүй. Хамгаалагчаас байнга сонор сэрэмжтэй байхыг шаардана.

Хамгаалуулагч нь шүтэн бишрэгч , бялдуучлагч , дагалдан яваа хүмүүсээс зай барихыг хичнээн их хүсдэг билээ.

Ний нуугүй хэлэхэд зарим бие хамгаалагч ийм ажилд дуртай байхад , зарим нь үзэн яддаг байна. Энэ нь хэцүү ажил юм. Бие хамгаалагч нь ямар ч үед шүтэн бишрэгч , дагалдан яваа хүмүүстэй бүдүүлэг харьцаж, хар тамхи, завхай байдал, зэрэг асуудалд орооцолдож болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Энэ бол өөр төрлийн харьцааг шаардсан амьдрал юм.

Шүтэн бишрэгчид анхаарлаа кино од, урлагийн зүтгэлтэн,бусад алдартай хүмүүст хандуулдаг. Тэд өөрийн зорилгодоо хүрэх тэмүүллээр дүүрэн байдаг нь аюултай. Харамсалтай нь чинээлэг гэр бүлд хамгаалалтын хэрэгцээ их байдаг. Гэр бүлийн хамгаалалт нь байнгийн ажил байдаг. Бие хамгаалагч, хамгаалалтын баг жил, түүнээс ч удаан ажиллаж магадгүй.

Зарим нь ажлын энэ хэлбэрийг илүүд үздэг. Энд эрсдэл бага байх бөгөөд хэрэв та хүүхдүүдтэй байх дуртай бол тааламжтай байх болно. Энэ ажлын дутагдал нь:  зэвсэгтэй асрагч уйтгартай санагдаж болох ба гэр бүлийн тодорхой орчинд ажиллах нь дарамтлах нөхцөлд хүргэж болзошгүй.

Нэг гэр бүлд олон жил (5 жил) ажилласан бие хамгаалагч байхад зарим гэр бүл хамгаалагчидаа бээлийгээ сольж байгаа мэт 3 сар , 1 жил хүрэлгүй сольдог байна. Хамгаалагчийн тав тухыг хангахын тулд хамгаалуулагчид өөрсдийн уламжлалт заншил, тогтсон зуршил дуртай юмнаасаа татгалзахыг хүсдэггүй нь мэдээж.

Ихэнх бие хамгаалагчид зуучлал танил талаараа богино хугацааны даалгавар олж гүйцэтгэдэг.

Жишээ нь:  Москвад амьдарч буй (А) бие хамгаалагч улс орон даяар болон Европ , бусад оронд холбоо сүлжээ бий гэж бодьё. Түүний хамгаалуулагч Санкт-Петербург хотруу хэд хоног явах болж, (А)  бие хамгаалагч нэг хүнийг явуулна. А –бие хамгаалагч Санкт-Петербург дахь (Б) бие хамгаалагчид хандана. Тэд бие биенээ сайн мэддэг урьд нь хамт ажиллаж байжээ. А- хамгаалагч , Б –хамгаалагчид өөрийн хамгаалуулагчийн маршрутыг мэдээлж урьдчилан үзлэг шалгалт хийхийг хүснэ. Яагаад гэвэл А-хамгаалагч өөрөө гардан хийх боломжгүй байдаг. Эсвэл: ихэвчлэн ганцаараа ажилладаг. А-хамгаалуулагчаа 10 хоногоор аюултай арга хэмжээнд оролцох шаардлагатай болсныг сонсжээ.

Тэрээр хамгаалуулагчийн очих дүүргээс итгэлтэй гэх 3 бие хамгаалагчийг дуудаж нэмэлт хамгаалалт зохионо.

Ихэнх ажлууд танилын сүлжээгээр олддог бөгөөд 1 багт ажиллаж байсан найдвартай шударга мэргэжилтнүүдэд оногддог байна.

Нэг даалгавар гүйцэтгэхэд багийн ахлагч байсан хүн дараагийн даалгавар гүйцэтгэхэд багийн жирийн нэг гишүүн болж ажилллах гэх мэт.

Маяглах явдал байдаггүй. Хүндэтгэдэг мэргэжилтнүүдийн холбоо сүлжээтэй бол ажил хөнгөрнө. Өөр маягын хамгаалуулагч байдаг ч дээр дурдсан нь ихэнх тохиолдолд гардаг.



Бичсэн: Ganaa | цаг: 18:14 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)