2008-12-15
ХУВИЙН ХАМГААЛАЛТ – ОРОЛЦОН ТОГЛОГЧИД - БИЕ ХАМГААЛАГЧИД


Хувийн хамгаалалтын ажилтан (цаашид бие хамгаалагч гэх) гэж хэн бэ? Яагаад тэд энэ мэргэжлийг сонгох болов?

Бие хамгаалагчдад онцлог шинж чанар байдаггүйгээс эхлэе.

Хөлбөмбөгчид, тусгай бэлтгэлтнүүд, тулааны урлагийг эзэмшигчид гэх мэт зөвхөн аварга том биетэй эрчүүл хамгаалуулагчийг хамгаалах ажлыг хийх чадвартай гэж үздэг байжээ. Зарим тохиолдолд одоо ч гэсэн тэгж үздэг. Зарим рок одууд өөрсдийн дэргэд аварга том биетэй бие хамгаалагчдыг байлгах хүсэлтэй байдаг. Хэргийн гол нь хамгаалуулагч бол хувь хүн учир өөрийгөө хамгаалуулах шаардлага гарч ирсэнд оршино. Хамгаалуулагчдын зарим нь шүдээ хүртэл зэвсэглэсэн хамгаалалтын нэгжтэй байхыг хүсдэг ба тэгээд ч тэрээр хамгаалагчдаараа олны дундуур зай гаргуулан түрэмгийлэн явах дуртай байдаг ажээ. Гэвч иймэрхүү маяг нь улиран оджээ. Бие хамгаалагч нь цагдаагийн ажилтны эрхээр (хэрэв тэд үнэхээр тусгай даалгавраар ажиллаж буй хуулийн байгууллагын ажилтан биш л бол) тэр бүр хангагдаагүй байдаг. Бие хамгаалагч нь хамгаалуулагч, түүний гэр бүлд хохирол учруулахыг үнэхээр оролдсон гэдгийг батлаагүй тохиолдолд хэнийг ч баривчлах, бусдын эрх, эрх чөлөөнд халдах нь хууль бус үйлдэл болно.Зарим хамгаалуулагчид бие хамгаалагчаараа хар тамхи олуулах, архидалт болон хувийн явдалдаа оролцуулдаг гэж ярьдаг. Гэвч энэ бүх явдал нь тухайн үедээ байх л зүйл мэт боловч бизнест сөргөөр нөлөөлөх бөгөөд бие хамгаалагчийн ёс зүйд үл нийцэх асуудал юм. Хууль бус аливаа явдалд орооцолдон, хамгаалуулагчийг эвгүй байдалд оруулбал бие хамгаалагчаасаа хамгаалуулагч амархан салж чадах нь тодорхой билээ.

Хамгаалалтын “даруу”ба “сүржин” хэлбэрийн ялгааг тайлбарлах нь зүйтэй болов уу. “Даруу” хэлбэр гэдэг нь хамгаалуулагчийг тойрон хүрээлсэн хүмүүсээс нэг их зааглахгүйгээр үүргээ гүйцэтгэнэ. Ихэнх хамгаалуулагчид хамгаалалтаас залхдаг боловч аливаа учир шалтгааны улмаас хамгаалалт байх ёстой гэдгийг ойлгодог ажээ. Ийм тохиолдолд хамгаалалтын “даруу” хэлбэр нь тохиромжтой. “Даруу” хэлбэр нь биечилсэн ба нэгжийн гэж байдаг. Хэрэв хамгаалуулагч удирдах албан тушаалын хүн бол эрэгтэй ч, эмэгтэй ч байсан дунд болон ахимаг насны хүмүүс байдаг. Тэд олон жил хөдөлмөрлөсний эцэст удирдах өндөр албан тушаалд хүрнэ.

Тиймээс ч тэр хүний амьдрал, ажлын хэв маяг нь тогтворжсон, найз, хамтран зүтгэгч нарын хүндэтгэлээр сэтгэл хангалуун байдаг. Тэрээр эрх мэдэлд дассан, түүгээр ч үл барам эрх мэдлээ алдах, эсвэл сул дорой байдалд орохыг хүсэхгүй. Хамгаалуулагчийн хамтран зүтгэгчийн байдлаар харагдах хүнээр хамгаалуулбал “даруу” хамгаалалт нь хамгаалуулагчид илүү дөхөм, түүнчлэн түүнийг хамгаалах ажил нь хялбар болно. Хамгаалагч нь хамгаалуулагчид үүдний хаалганы цөллөгөнд биш ойр байх ёстой.

“Даруу хэлбэр” нь хамгаалуулагч шиг биеэ авч явна ,хувцаслана, ярина гэсэн үг. Заримдаа чөлөөт цагаараа хамгаалуулагчийн сонирхдог зүйл, хобби, спортын төрлийг судлах шаардлагатай болно. Хэрэв хамгаалуулагч гүйх дуртай бол  бие хамгаалагч баруун талд нь нэг алхам хойно гүйнэ. Хэрэв хамгаалуулагч амралтаа цанаар гулгаж өнгөрөөдөг бол бие хамгаалагч уулын бэлд өвлийн өдрүүдэд янз бүрийн аврах дасгал бэлтгэл хийж байх нь зүйтэй. “Даруу” хамгаалалтын үед зэвсгийг хэзээ ч ил харагдуулахгүй байх нь ойлгомжтой. Хэрэв та нүцгэн биеэрээ л биш юм бол зэвсгийг харагдуулахгүй авч явах нь амархан юм.

Хэрэв бие хамгаалагч уран зохиол, соёл урлаг, хөгжим , кино зэргийн тухай ерөнхий мэдлэгтэй бол хамгаалуулагчийн тойрон хүрээлэгчидтэй хэл амаа ололцоход хялбар болно. Мэдээллийг зөвхөн олж болно. Өдөр бүр төвийн болон орон нутгийн хэвлэл унших зорилго өөртөө тавьж эхэл. Хэрэв та бүх мэдээллийг авчээ гэвэл энэ нь зөвхөн наад захын л юм. Үндэсний болон нийслэлийн томоохон сонины газрууд өөрсдийн сурвалжлагч нартаа улс төр, эдийн засаг, шашин, урлаг соёлын амьдралд болж буй үндэсний болон олон улсын үйл явдлын тухай мэдээлэл олоход багагүй мөнгө төлдөг. Хэвлэл уншина гэдэг нь зөвхөн гүйлгээд харах биш эхний хуудаснаас сүүлчийн хуудсыг дуустал судална гэсэн үг юм.Орон нутгийн жижиг сонин нь холбоо харилцааны сүлжээнээс хамаарч олон улсын үйл явдлыг бага тусгадаг. Харин орон нутгийн нөхцөлд ажиллах үед орон нутгийн шинжтэй мэдээ нь хангаллтай байдаг.Энэ бүх мэдээллийн зорилго нь чалчигчийг хайж хамгаалуулагч болон түүний найз нөхдөд өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд биш юм. Харин аливаа нэг арга хэмжээнд хамгалуулагчийг оролцоход хажууд нь сууж шаардлага гарвал та дүлий дүмбэ харагдахгүй яриаг дэмжих мэдлэг чадвартай байвал зохино.

“Даруу хэлбэр”-ийн хамгаалалтын үеийн хувцаслалт: танд сайн чанарын хувцас хэрэгтэй болно. Таны хувцас яг таарсан эвтэй , зохисон, эдэлгээтэй , үнэтэй байх ёстой. Та баян болмоор байна уу?  Тэгвэл та баян харагдах хэрэгтэй. Гэвч энэ бол хэтэрхий яарсан дүгнэлт юм. Нөхцөл байдалдаа тохируулсан донжтой бус хүний нүдэнд туссан биш төлөв байх ёстой. Та хамлааглуулагчийн тойрон хүрээлэгчдийн нэг буюу нэр хүндтэй итгэл даах хүн болж харагдмаар санагдаж байнуу? 1-р дүрэм: Та юугаар ч ялгарах, өөрийн боссоос ялгарахаар илүү хувцаслах ёсгүй. Хамгаалалтын“даруу хэлбэр” нь давуу талтай үүний нэг жишээ нь :  Та хамгаалуулагчийг хорлох санаа бүхий хүнд ялгагдахгүй харагдах бөгөөд үүгээр та зөрчлийн эхэнд устгагдах аюулаас зайлсхийнэ.

 

Хулгайлсан эсвэл амь насыг нь бүрэлгэсэн бүх л тохиолдолд хамгийн эхэнд бие хамгаалагчийг бууддаг. Бие хамгаалагч садаа болох учир түүнийг зарлагадана. Үүнийг санаж яв. Халдагчид зөвхөн таны хамгаалуулагч л хэрэгтэй. “Даруу хэлбэр”нь таны болон таны хамгаалуулагчийн амь насыг аварч чадна. Хэрэв таны “халхавчлалт ” сайн бол хамгаалуулагчийн хамтран зүтгэгч нар таны тухай хов ярихгүй.

“Даруу”хэлбэр гэдэг нь таны жинхэнэ үүргийг хүн бага мэдэх тусам сайн гэсэн үг.

 

Хэрэв “даруу хэлбэр” нь нөхцөл байдалдаа ууссан, нууц ноёнтон шиг байдаг бол “сүржин хэлбэр” ямар байх ёстой юм бэ?   ‘Сүржин хэлбэр” нь ил хамгаалалт бөгөөд мэдэгдэхгүй байх ямар ч оролдлого шаардлагагүй.  Зорилго нь:  болзошгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх (сүрдүүлэх) явдал юм. Ихэвчлэн үл инээмсэглэсэн царайтай,нүдний хар шил зүүсэн биерхүү хамгаалагчид зэвсгээ ил авч явна. Тэд нартай харьцахад хэцүү санагдана. “Сүржин хэлбэр”-г олон нийтийн эмх замбараагүй байдлын үед , нохой ашиглан обьектын хамгаалалт хийх үед харж болно. Эмх замбараагүй байдлын үед хамгаалагчид үйл явдлын зургийг дээрээс нь авч буй зураглаачийн дүрд тоглох нь хүч хэрэглэх явдлаас зайлсхийхэд ашигтай. Хувийн эзэмшлийн хамгаалалтанд эргүүл, манаач ноход, галт зэвсэг, орчин үеийн электрон техник зэргийг ашиглах боломжтой.

“Сүржин хэлбэр” нь дайснаа хүчээрээ сүрдүүлэх , “эзлэхэд хэт хэцүү обьект” болгож харагдуулах явдал юм. Зөвхөн тодорхой хувь хүн буюу бүлэг хүмүүс амиараа дэнчин тавин танай хамгаалуулагчид хохирол учруулахыг шийдсэн байдаг.

Алан хядах (террорист) олонх бүлэглэлүүд, эрүүл ухаанаар сэтгэгч дээрэмчид халдахад хялбар санагдах хүмүүс, газарт л халддаг.Ганц ч алан хядагч амиа алдахыг хүсэхгүй ба ямар ч үр дүнгүй оролдлого хийхгүй. Хорон санаа агуулсан хүмүүс, бүлгүүд хялбар ‘байг” олохыг эрмэлзэх нь мэдээж. Иймээс ил хамгаалалт их ач холбогдолтой. Мэргэжлийн бие хамгаалагч нь хамгаалалтын шаардлагатай зэрэглэл, хүч хэрэгслийг тодорхойлж хамгаалуулагчид туслах ёстой.

Хамгаалалтын энгийн , хатуу чанд хэлбэрийг зэрэг хэрэглэх үе ч гарна. Нөхцөл  байдал бүр хамгаалалтын тохирох хэлбэрийг тодорхойлох тусгай судалгааг шаардана.

Зарим үед бие хамгаалагчид төсөв төлөвлөх ч хэрэг гарна.Ашигтай , ашиггүй гэдгээс үл хамааран бие хамгаалагч өөрийн үйл ажиллагааны тодорхой журам хэвшүүлнэ.

Бие хамгаалагч заримдаа өөрийгөө “сүржин хэлбэр”-р ажиллахаас илүү “даруу хэлбэр”-р ажиллаж байгаагаа мэдэрдэг байж магадгүй. Хамгаалуулагч нь өөртөө сүржин хэлбэрийн хамгаалалт хэрэгтэй гэж боддог боловч үнэн хэрэгтээ “даруу хэлбэр”тохиромжтой байдаг үеийг чухалчлах хэрэгтэй. Ийм тохиолдолд хамгаалалтын зэрэглэлийг зөв сонгосон гэдэгт хамгаалуулагчийг итгүүлэх дипломат чадварыг эзэмшссэн байх хэрэгтэй.

Хэрэв даруу хэлбэр талруугаа илүү байвал бие хамгаалагчийн үүргийг ямар хүмүүс гүйцэтгэдэг юм бэ?  Тэд ихэнх нь хуулийн болон цэргийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд бие хамгаалах урлагаар хичээллсэн хүмүүс байдаг. Түүнчлэн хувийн хамгаалалтын бусад салбар нэгжид ажиллаж байсан нь ч бий. Бие хамгаалагч урд нь шөнийн цэнгээний газарт хэмх цохигч эсвэл аюулаас хамгаалах албанд ажиллаж байсан нэг нь ч байдаг. Хуулийн байгууллагад ажиллаж байсан нь илүү туршлагатай байдаг гэж үздэг.

Элит тасагт алба хаах нь сахилга дэг журамд сургадаг ба бие бялдарын бэлтгэлийг сайн хангадаг. Тулааны урдагууд нь хамгаалалтын тактикыг сайн боловсруулах , рефлексийн өндөр мэдрэмж зэргийг олгодог ба хамгийн чухал нь ертөнцийг үзэх гүн ухааны өөрийн үзлийг төлөвшүүлдэг.

Түүхээс үзэхэд самурай бол байлдааны урлагийн мастер байсан ба түүний ажил нь үхтлээ эзнээ хамгаалах явдал байжээ. Энэ бүх бэлтгэл нь тусгай ч гэсэн бие хамгаалагчийн ажлын амжилтанд нэн шаардлагатай биш гэдгийг тэмэглэх хэрэгтэй.

Бие хамгаалагчын мэргэжил сонгоход сэдэлтийг хамгийн чухалд үздэг. Ямар учраас энэ мэргэжлийг сонгосон бэ? гэдэг асуултыг 200 гаруй бие хамгаалагчид тавьжээ. Дийлэнх нь ийм мэргэжил сонгосон шалтгаанаа бусад хүмүүсийг хамгаалах , дэмжих хүсэлтэй гэдгээр тайлбарлажээ.

2-р чухал шалтгаан нь мэргэжлээ өөрчлөх өөрийн амьдралаа өөрчлөх хүсэл гэжээ.

3-р шалтгаан нь сонирхолтой мэргэжлээрээ (гайхах юмгүй шүү) шударгаар мөнгө олох хүсэл гэжээ.

Мөнгөнөөс гадна зорилгодоо хүрэхийн тулд амиа золиослоход бэлэн, ажилдаа үнэнч хүмүүс байдаг гэдгийг мартах болохгүй. Энэ бол энэ мэргэжлийн давуу тал юм.

Бие хамгаалагчид бүгд мундаг , чадварлаг,авьяаслаг, байдаг уу?  Үгүй.

Энэ мэргэжил хүнээс их зүйлийг шаардана. Энэ мэргэжил олон талаараа хэцүү байдаг. Энэ мэргэжил аюултай , уйтгартай байж болно. Хэрэв бие хамгаалагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг , юу ч болдоггүй бол тэрээр хэзээ ч тайвшрах эрхгүй. Үүнийг байнгийн сонор сэрэмж гэдэг бөгөөд стресс (дарамттай) хамт явна. Энэ бол хэцүү эрсдэлтэй мэргэжил яагаад гэвэл байнгийн бус байж магадгүй. Сайн бие хамгаалагч идэвхтэй үр бүтээлтэй хэд хоног, хэдэн долоо хоног ажиллаж болно. Харин дараа нь тийм хугацаагаар бүр ажилгүй ч байж магадгүй.

Хэрэв та гэр бүл эсвэл корпорацийн бие хамгаалагчийн тогтвортой ажил олоогүй бол тохиолдлын цалингаар амьдрахад хүрнэ. Гэлээ ч гэсэн хувийн хамгаалалт бол хөгжиж буй мэрэгэжил бөгөөд сонирхолтой , ирээдүйтэй юм.

Тэгээд ч мөнгөн шагналаас гадна ажилаа сайн хийж байна, чухал юм хийж байна, дэлхийг ариун цэвэр байлгахад нэмэр оруулж байна  гэсэн өөдрөг сэтгэлтэй байдаг. Ажлын явцад өөртөө итгэх итгэл өсч үнэт дадал туршлагатай болж буйдаа итгэл төрдөг. Бодит амьдрал дээр бие хамгаалагчийн ажил амьдрал бол бага ч гэсэн байнгийн сонор сэрэмж анхаарлыг шаарддаг амьдралын нэг хэв билээ.

 Хэрэв та байнгийн сэтгэл түгшсээсэн ил тод үйл ажиллагаатай ажилдаа өөрийгөө сайн талаас нь байнга харуулахыг шаарддаг санаа таалагддаг бол энэ мэргэжил таных байж магадгүй.

Автомашин, зэвсэг, хамгаалах тактик хэрэглэхээс илүү тархиа ажиллуулах хэрэгтэй гэдгийг шинэ ажилтан мэдээд гайхдаг билээ Үүний харьцаа 100:1 байдаг. Ялимгүй зүйлд ч төлөвлөгөөтөй , анхааралтай хандах нь бие хамгаалагчийн ажлын үндсэн хэсгийн нэг юм. Бэлтгэл сургалтаас бусад үед хэзээ ч өөрийн зэвсгээ гаргаж үзээгүй АХА-ны ажилтанууд олон байдаг. Бие хамгаалагчийн аливаа асуудалд уян хатан хандах, өөрийн мэдрэмжтэй, шийдвэрийг шуурхай гаргаж байх шинж чанар нь нэн чухал юм. Нягт нямбай төлөвлөгөө нь үүсч болох асуудлын 95 % эсвэл 98 % -г шийдвэрлэхэд  тусална. Шийдэмгий, сонор соргог  байдал, өндөр мэдрэмж нь бусад 5 % болон 3 % -н тохиолдолд хэрэгтэй.

Бие хамгаалагчид багаараа эсвэл ганцаараа ажилладаг. Ерөнхий зарчим нь ганцаарчилсан бие хамгаалагч эрсдэл бага нөхцөлд ажилладаг. Гэвч ганц хүн эсвэл баг ч байсан хамгаалалтын зарчмууд нь адил юм. Баг нь арай илүү зохион байгуулалт удирдлагийн арга ухаан шаардана. Хэрэв нэг хүн ажиллаж байвал тэр нь хамгаалуулагчийг сайн хамгаална гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Тэрээр эргэцүүлэн бодож шийдвэр гаргана. Зарим үед хамгаалалтын нэг ажилтанд нэмэлт хүчний туслалцаа хэрэгтэй болно. Зарим бие хамгаалагч бие дааж илүү сайн ажилладаг бөгөөд ганцаарчилсан даалгаврыг илүүд үзнэ. Заримд нь багийн гишүүн байх нь тааламжтай байна. Сайн бие хамгаалагч нь өөртөө итгэлтэй байдаг. Ажлаа сайг хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг ба өөрийгөө магтддаггүй. Хамгаалалтын бизнест сурталчилгаа хэрэггүй гэж болохгүй ба хамгийн сайн нь аман сурталчилгаа юм. Хувийн хамгаалалтын ертөнц нь ерөнхийдөө томгүй ч бүгдийн талаар бүхнийг мэднэ. Мөн танил тал чухал.

Нэг ажлыг сайн гүйцэтгэ тэгээд таны таны нэр алдар дараагийн ажил олоход тусална.

Ажлаа хангалтгүй хийвэл та удахггүй энэ ажилд тэнцэхгүй болно.

Хувийн хамгаалалтанд ажиллаж эхэлж буй хэн бүхэн бүх амьдралын мэргэжил болгохоор шийдсэн бол: 1-рт : ёс зүй болон зан байдлын хэм хэмжээг төлөвшүүлж түүнийгээ баримтлах явдал чухал билээ.

Иймээс зарим үед хамгаалуулагчийг сонгох захиалгаас татгалзах ч хэрэг гарна. Орчин үеийн хувийн хамгаалалтыг бүрдүүлэх мөн чанар нь үндсэн доорх зарчмуудад тулгуурлана.

Үүнд :

-урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх

-хаалт хийх , нүүлгэн шилжүүлэх

-хаалт хийж нүүлгэн шилжүүлэх боломжгүй бол эсрэг үйлдэлийг шийдэмгий хийх

 

Зөрчилөөс зайлсхийнэ гэдэг нь аз турших  аливаа тохиолдол, аюултай нөхцөл байдал, сөргөлдөөн, саад зэргээс зайлсхийх явдал юм.

Энэ нь хамгийн чухал учраас  сайн бие хамгаалагчид өөрийн цагийн 90% -ийг сөргөлдөөн , аз турших явдлаас зайлсхийх аргад сурах бэлтгэл хийдэг аж.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол бие хамгаалагч асуудлаас зайлсхийх бүх үйлдлийг багтаана. Урьдчилан сэргийлэх үзлэг , аюулыг үнэлэх , мэдээлэл цуглуулах , авах, хуягласан автомашин ашиглах, тэсэрч дэлбэрэх төхөөрөмж, электрон төхөөрөмж, эсрэг хяналт илрүүлэх зэрэг нь хамгаалуулагчийг хамгаалах арга хэмжээний хэсэг юм.

Хэрэв зөрчлөөс зайлсхийх урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь “асуудлыг” арилгаж чадахгүйд хүрвэл бие хамгаалагч , гэмт этгээдийн эсрэг тэмцэлдэн буудалцуулахгүйгээр аль болох хамгаалуулагчийг хаах , нүүлгэн шилжүүлэх шааардлагатай.

Хамгаалагч нь хууль сахиулах байгууллагийн үүрэггүй тул гэмт этгээдтэй тулалдах, түүний хойноос хөөх, баривчах хэрэггүй. Иймд аюулаас зайлсхийхийн тулд хамгаалуулагчийг аюулгүй газар аваачих нь зүйтэй.

Халдлагын ажиллагаанд :  биеээрээ оролцох , буудалцаан, автомашинаар хөөх, тулааны урлаг, зэвсэггүйгээр хамгаалах зэрэг аргууд багтах ба зөвхөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ амжилтанд хүрээгүй тохиолдолд эдгээр аргуудыг ашиглана.

Гэхдээ эсрэг үйлдэл хийх шаардлагатай тохиолдолд бие хамгаалагч бүх аргаа хэрэглэхэд бэлэн буюу хоромхон хугацаанд шийдэмгий ажиллах ёстой!

Зарим үед бие хамгаалагч эсрэг үйлдэл хийх чадвартаа найдан ихэнх тохиолдолд өөртөө болон хамгаалуулагчид гай авчирдаг тал бий. Алан хядах ажиллагааг судалж үзэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй үед бие хамгаалагчийн эсрэг үйлдэл  амжилтанд хүрдэггүй ажээ.

Гэнэт ширүүн гал нээснээр алан хядагчид ялж байв. Иймэрхүү тохиолдолоос үзэхэд зохион байгуулалттай дайралт амжилттай төгсөж , бие хамгаалагч бүгдээрээ амь үрэгдэж, харин тэдний нээсэн гал мөргөлдөөнд ямар ч нэмэр болдоггүй аж.

(бие хамгаалагчид ихэвчлэн онож бууддаггүй, зарим нь ганц ч буудаж амждаггүй байна.)

Хамгаалуулагчийн хамгаалалтын зэрэглэлээс төсөв , хөрөнгө шалтгаална. Хамгаалалтын 1-р зэрэглэлд: бие хамгаалагч хамгаалуулагчийн хамгийн ойр байна. Тэдний үүрэг нь асуудлыг урьдчилан харах, төстэй зүйлсийг харьцуулах, асуудлаас зайлсхийх эсвэл арилгах , аливаа заналд хариу үйлдэл хийх явдал байдаг.

Зэвсэглэсэн гэмт этгээд, архаг архичид , автозураг сонирхогчид, үймээн дэгдээгчид гэх мэтэд хөрөнгө зарах болно.

Хэрэв мөнгө хөрөнгө хүрэлцээгүй бол бие хамгаалагч хамгаалалтын аливаа хэрэгсэлгүйгээр хамгаалах чадвартай байх ёстой.


Бичсэн: Ganaa | цаг: 18:20 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


холбогдмоор байна.
Бичсэн: Зочин цаг: 14:35, 2018-05-13 | Холбоос | |


Бие хамгаалагч бол Аюулгүй байдал, хамгаалалт, хууль эрх зүй, галт зэвсэг, тусгай хэрэгсэл, тулааны урлаг /өөрийгөө хамгаалах урлаг/-аар мэргэшихээс гадна сэтгэл зүй зан байдлын хувьд төлөвшсөн нийгмийн сэтгэл зүй болон хувь хүн, бүлэг этгээдүүдийн сэтгэл зүйг мэдэрч чаддаг тийм л хүн байх ёстой.
Бичсэн: Зочин цаг: 14:33, 2018-05-13 | Холбоос | |


даруу хамгаалалтаа хүндэтгэж байгаа хамгаалуулагч бас ухаалаг хүн байх юм байна гэж ойлголоо
Бичсэн: galbaatar цаг: 22:11, 2008-12-19 | Холбоос | |


даруу хамгаалалт бол урлаг санагдлаа.
Бичсэн: galbaatar цаг: 22:10, 2008-12-19 | Холбоос | |


тиймээ. энэ их сонирхолтой мэргэжил шүү.
Бичсэн: Ganaa цаг: 16:17, 2008-12-16 | Холбоос | |


сонирхолтои санагдлаа. багадаа биэ хамгаалагч киног узээд бие хамгаалагч болно гэдэг бж билээ. big grin
Бичсэн: american boy цаг: 11:36, 2008-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)