2008-12-17
ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН ЗОРИЛТ


Санамсаргүй хохирол

Хамгаалуулагчид гэнэтийн хохирол учруулах нь гэмт этгээдийн халдах магадлалаас их тохиолдож болно. Энэ нь хамгаалуулагчид байнга тулгарч болох аюул юм.

 

Хүндрэлтэй байдал

“хүндрэлтэй байдал” гэдгээр ямар байдлыг ойлгох вэ? Үнэхээр зарим сурвалжлагч нар цусанд дурласан жинхэнэ аварга загас юм уу? Тийм ч гэсэн хүмүүстэй учраа ололцож болдог.

 

Санаатай хохирол

 Хохирол учруулах занал хэнээс гардаг вэ? Заавал аюултай гэмт этгээдийн зүгээс биш ч байж магадгүй.

 

   Хувийн хамгаалалтыг хэрэгжүүлнэ гэдэг нь гэмт этгээдийн зүгээс хамгаалуулагчид учруулж болох хохирлоос урьдчилан сэргийлэх явдал юм. Үнэндээ бол хамгаалалтын 3 зорилт байдаг.

Үүнд : гэнэтийн хохирол

            Хүндрэлтэй байдал

            Санаатай хохирол   зэргийг зайлуулах

Санаатай хохирол нь жагсаалтын сүүлд байгааг анхаарууштай. Гэмт этгээдийг хамгаалуулагчид халдах магадлал, гэнэтийн хохирол учруулах, хүндрэлтэй байдалд орох зэргээс бага байдагт учир оршино. ОХУ-д гэмт хэрэг улам харгис, зохион байгуулалттай болж байна.Статистикийн  дүнг харгалзан үзвэл хамгаалуулагчид санаатай хохирол учруулах нь өндөр магадлалтай, гэнэтийн халдлага нь сүйрэлд хүргэж болохоор байна. Санаатай халдлагын заналхийлийг арилгахад хэцүү учраас энэ номонд санаатай халдлагаас хамгаалахад илүү анхаарсан билээ.

 

Хамгаалуулагчид санамсаргүй хохирол учруулах, хамгаалуулагчийг хүндрэлтэй байдалд оруулах нөхцөл нилээд гардаг. Хэрэв бие хамгаалагч өөрийн бүх анхаарлаа алан хядагчдын халдлагаас урьдчилан сэргийлэхэд хандуулж, санамсаргүй хохирол, хүндрэлтэй байдалд оруулах нөхцлийг тооцохгүй өнгөрөх юм бол тэр өөрийн ажлаа гүйцэтгэхгүй байна гэсэн үг. Хэрэв хамгаалуулагч тухайн үед суманд өртөөгүй байж шагнал авах гэж индэр лүү явж байхдаа шатнаас унаж хөлөө хугалбал бие хамгаалуулагчийн хэрэг гэж байнуу.

Шат сайн гэрэлтүүлэгтэй байх ёстой гэдэгт бие хамгаалагч итгэлтэй байх ёстой.

Хамгаалуулагчийн явах замыг аюулгүй, баталгаатай байлгах арга хэмжээг авахад юу хийх хэрэгтэй вэ?

Бие хамгаалагчийн өдөр тутмын ажил нь хамгаалуулагчийг аюулд өртүүлэхгүй байх ёстой. Бие хамгаалагч түүний аюулгүй амьдралын баталгаа болно. Бие хамгаалагч өөрийн ажлаа зохих ёсоор хийж хамгаалуулагчаа аливаа халдлагаас хамгаалж чадаж байвал бие хамгаалагчийн үнэ цэнэ улам тод илэрнэ. Энэ нь урьдын бие хамгаалагчид шиг үүдний хажууд хөлөө солбин зогссон хэнэггүй ажилтантай төсгүй мэргэжил юм..

 

                                    САНАМСАРГҮЙ ХОХИРОЛ

           

Автомашины осол санамсаргүй хохиролын тод жишээ юм. Энэ төрлийн осол жил, сар бүр мянга мянгаар гардаг. Үүнтэй холбогдуулан хувийн хамгаалалт хийх үед жолоонд сургах сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрчилж байна. Зугтах аргад бага анхаарлаа хандуулж, жолоодлогийн аюулгүй байдал, тав тухд илүү цаг, дадлага зарцуулж байна. Хамгаалуулагчид санаатай халдах ихэнх тохиолдолд нь автомашин дотор эсвэл түүний ойр болдог онцлогтой. Зугтахад жолоодлогын техник чухал юм. Золгүй явдал нь шатнаас унах, хальтирах, ванн дотор хальтрах, гольфын бөмбөгөөр санамсаргүй цохиулах зэрэг орно.

Зарим хамгаалуулагчид архи хэтрүүлэн ууж олны дунд унах явдал гардаг. Зарим нь өөрсдийн биедээ цонхны шил хагалж гэмтэл учруулдаг аж.

Мэргэжлийн бие хамгаалагч анхны тусламж үзүүлж чаддаг байх ёстой. Зөвхөн жирийн боолт төдийгүй зүрхний шигдээс, цус алдалт, даралт ихсэх болон амьдралд тохиолдох аюултай бусад тохиолдол  байж болно. Жинхэнэ мэргэжлийн бие хамгаалагч эмнэлгийн анхны тусламж үзүүлж сурахад цаг зарах шаардлагатай. Мэргэн буудаж сурахаас эрүүл мэндийн асуудлыг шуурхай шийдэж чадах нь 10 дахин чухал. Анхны тусламж үзүүлэх бэлтгэл нь бие хамгаалагчид мэргэжлийн зохих тусламж иртэл хамгаалуулагчийнхаа  амь нас, эрүүл мэндэд тусламж үзүүлж сурахад цаг зав гаргах ёстой. Алдаршаагүй ч залуу биш 50, 60 насны хамгаалуулагч олон жилийн нөр их хөдөлмөрлөснөөс эрүүл мэндээр муудсан байдаг ч түүнийгээ хүнд мэдэгдэхээс эмээдэг, учир нь хамт ажиллагсад нь түүнийг огцруулах үндэслэл олно.

Хэрэв хамгаалуулагч бие хамгаалагчдаа итгэж энэ тухайгаа хэлдэгггүй бол хамгаалагч эм бэлдмэлийг нь эм зүйчээр дамжуулан мэдэж болох юм.

Учир нь нөхрийн эмзэг асуудал эхнэрийн санааг илүү зовооно. Бие хамгаалагчдыг түгшээдэг өөр нэг асуудал бол хамгаалуулагч ДОХ –тай байгаад буудуулж цус урссан тохиолдолд яах вэ? Анхны тусламж яаж үзүүлэх  вэ?  Бие хамгаалагчдийн нэгэн баг богино хугацаагаар ДОХ-р өвчилсөн хамгаалуулагчтай ажилласан тохиолдол байдаг. Хамгаалуулагч нуулгүй өөрийн өвчнийг хэлсэн учир бие хамгаалагчид халдвар авах аюулд өртөхөөс сэргийлэхэд их нэмэр болжээ. Хэсэг судалгаа хийж эмчтэй зөвлөлдсөний дараа зарим нэг хязгаарлалт хийхээр тохирсон байна. Хэрэв хамгаалуулагч шархдаж цус алдсан бол түүний цустай хутгалдахаас зайлсхийх хэрэгтэй гэж 2 тал хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэв хамгаалуулагч хар тамхи хэрэглэдэг бол бие хамгаалагч энэ ажлыг хийх хийхгүйгээ шийдэх эрхтэй ба үүнийг хараад эвлэрч  болохгүй. Хамгаалуулагч өөрийн унтлагийн өрөөнд юу хийх нь техникийн талаас түүний хэрэг  боловч хамгаалагч хамгаалуулагчтай гэрээ байгуулсан байх ёстой. Хар тамхи олох гэж явахгүй, хууль бус юм хийж буй хамгаалуулагчтай нэг өрөөнд байж чадахгүй гэдгээ тохирсон байх ёстой.

 

                                    ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАЛ

 

Олон нийтийн мэдээлийн хэрэгслүүд нь олны өмнө ил байдаг. Мэдээллийн хэрэгслээр цацагдах хүмүүс, тэдний зургийг авдаг хүмүүс, тэдний тухай бичдэг хүмүүс ихэвчлэн эсрэг тэсрэг байр суурьтай болдог. Энэ хэзээ болдог вэ? Үүнд хамгаалуулагчаас буруутай байдаг. Үнэхээр зарим цусанд дурласан аварга загас мэт сурвалжлагчдын амыг таглах дуртай хамгаалуулагчид байдаг.

Сурвалжлагч бол адилхан хүн, өөрийн ажлаа хийх ёстой.  Тэд олсон мэдээллийнхээ төлөө цалин авдаг.Үйл явдлыг үнэн зөвөөр мэдээлээгүй бол тэр сэтгүүл, телевизийн студи том хохирол амсана. Тэдний олонх нь ёс зүйн хэм хэмжээг баримтлан шударгаар ажлаа хийхийг хичээдэг.

 Хэрэв танд нуух юм байвал яах вэ?  Болгоомжтой бай. Хэрэв та илэн далангүй шударга, боловсон харьцаж тэдний ажлыг хөнгөлөхийг хичээх юм бол тэд ч гэсэн тантай шударгаар харьцах болно.

Жишээгээр хэдбэл :  таны хамгаалуулагч мэдээллийнхнийг тэвчдэггүй , түүнийгээ ч нуудаггүй байж, тэрээр илтгэл хийснийхээ дараа индрээс буухдаа бүдрээд унахад бүх сурвалжлагчид шалан дээр тэрийн хэвтэх түүний зургийг авч нийтлэхийг хүснэ. Танай хамгаалуулагч үнэхээр болхи амьтан гэдгийг үзүүлсэн байна. Тэгээд ч түүнийг бүгд мэдэх болно. Бие хамгаалагчид хэвлэл мэдээллийнхэнтэй учрах явдал байнга тохиолдоно. Бие хамгаалагч хэвлэлийнхэнд хэрэгтэй байж болно. Учир нь сурвалжлагч нарт зураг авах, илтгэлийг сонсож болох боломжийн газарт байрлуулах туслалцаа үзүүлэх боломжтой. Тэгээд ч аюул багатай байна. Хамгаалуулагч руу сүргээрээ дайрсан сурвалжлагчидтай учрах нь хамгаалагчийн хүсэх юм биш. Хамгаалагчийн хийх ажил бол үйл явдлын гэрэлтүүлэгийг сайн хийсэн байх.   Түлхэх, цохих, сурвалжлагчдыг үгээр дайрах, хальсыг нь гэрэл цохиулах, камерыг нь булаах явдал бол хамгаалагчдын зүгээс авах хамгийн эцсийн арга юм.

Харин бие хамгаалагч тэднийг хөөх эрхгүй. Иймэрхүү тохиололд тэднийг аятайхан газар сонгон байрлуулах нь зүйтэй бөгөөд үүгээрээ тэд нарыг хязгаарлагдмал орчинд байлгах боломжтой болно. Хэрэв хамгаалуулагч хэвлэл мэдээллийнхнийг үзэн яддаг бол бие хамгаалагч өөрийн хамгаалуулагчийн үзэл бодлыг илэрхийлэн асуудлыг хүндрүүлэх ёсгүй. Бие хамгаалагч бол мэргэжилтэн. Сурвалжлагч ч мөг адил билээ. Мэргэжилтнүүд бие биетэйгээ боловсон харилцах ёстой. Хэвлэлийнхэнтэй учраа олох бас нэг чадвар байх хэрэгтэй. Хэрэв сурвалжлагчидтай найзархаг харилцаатйа бол болж өнгөрсөн үйл явдлыг бичлэгийн хуулбарыг гуйж авч болох юм.

Хамгаалуулагч тайз хүрэх замдаа бүдрэх, унах, аливаа бусад тохиолдлоос хэрхэвч гэмтэж болохгүй. Бие хамгаалагч дээрхи зүйлсийг урьдчилан харах ёстой. Бие хамгаалагчийн үүрэг бол шат, сандалд үзлэг хийх, урьдчилан өөрчлөлт хийхэд санал тавих ба аюулгүй байдлыг хангах талаар сануулсан хүсэлт тавина.  Хүсэлтийг зөв боловсон, хатуу хэлэх хэрэгтэй. Хэрэв юу ч хийх боломжгүй бол шатны гишгүүрийг гэрэл ойдог туузаар тэмдэглэж болно. Бие хамгаалагч нь хамгаалуулагчийг хамгаалаад зогсохгүй хамгаалуулагчийн ар гэрийг хамгаалах хэрэг ч гарна. Хамгаалуулагийн найз, итгэмжлэгдсэн хүн болох нь зайлшгүй биш юм.  Хэрэв бие хамгаалагч анхаарал болгоомж алдах юм бол хамгаалуулагчийн хувийн амьдралын асуудал түүнийг урхидах болно гэдгийг санах хэрэгтэй.

Бие хамгаалагч хамгаалуулагчийн гэр бүлийн амьдралд оролцоод эхлэх юм бол хамгаалуулагчийг хамгаалах ажил хэцүү болно. Хамгаалагчаасаа хар тамхи олж ирэхийг шаардах ч хамгаалуулагч байдаг байна. Тиймээс иймэрхүү асуудалд хэрхэвч оролцож болохгүй. Хамгаалуулагчтай ний нуугүй ярьж, хар тамхи хэрэглэх ёсгүй гэдгийг тохиролцох хэрэгтэй. Хамгаалуулагч хар тамхи хэрэглэж байна гэдгийг бие хамгаалагч ажигласан бол түүнийг мэдээлэх, мэдүүлэг өгөх шаардлагагүй юм.

 

Хамгаалуулагчийн хувийн амьдралд хууль бус үйлдэл хийх өөр байдал цөөн тохиолдоно. Энд тодорхой хил хязгаар байх ёстой ба бие хамгаалагч өөрийгөө хамгаалах эрхтэй. Жишээ нь:  хамгаалуулагч насанд хүрээгүй согтуу охиныг гэртээ дагуулж ирээд хүчирхийлэхийг завдаж байвал хамгаалагчийн ёс зүйн болон иргэний үүрэг нь түүнийг хамгаалах явдал юм. Хамгаалуулагч, бие хамгаалагч 2-н хооронд бие биенээ ойлголцох нь чухал юм. Үгүй бол хамгаалагч ажлаасаа татгалзах, болих хэрэгтэй. Ингэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр бус мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Хоорондоо бие биенээ буруутгах, ёс суртахууны талаар ярих хэрэггүй бөгөөд хуулийн хүрээнд зөвлөлд.

 

                                    САНААТАЙ УРШИГ

 

Санаатай уршиг нь хувь хүн, өмчийн эсрэг чиглэсэн  эрүүгийн аливаа дайралт, халдлага, тохиолдлын халдлага, зохион байгуулалттай алан хядах ажиллагаа зэрэг болно. Халдлагыг зөвхөн гэмт хэрэгтнүүд үйлддэггүй. Халдлага гэдэг нь гэмт хэрэгтэн байсан этгээд, эсвэл халагдсан албан хаагч, салсан нөхөр, эхнэр зэрэг хүмүүс үйлдсэнээс хамаарах гэмт хэрэг юм. Орчин үед гэмт хэргүүд янз бүрийн давхрагийн хүмүүс илүү харгис шинжтэй үйлдэх болж байгааг анхаарахгүй өнгөрөх аргагүй  юм.

Эрүүгийн заналхийлэл нь тодорхой  юм.

Хамгаалуулагч ихэнхдээ хөрөнгөтэй хүмүүс байдаг болохоор түүнийг хүмүүс барьцаалж мөнгө төлөхийг шаардаж, дээрэмдэх, барьцаалах хүсэл бусдад төрдөг байна. Дээрэмдэх асуудал нь сүүлийн үед “даруу хэлбэр”-н хүчирхийлэлгүй гэмт хэргээс хүчирхийлэлтэй гэмт хэрэг болж өөрчлөгдөж байна. Хүчирхийлэлгүй гэмт хэрэг сүүлийн 3 жилд багассан ч хүчирхийлэлтэй гэмт хэргийн тоо огцом өссөн.

Хар тамхи, гудамжны бүлэг, гэмт хэрэгтнүүд тоо хэмжээгээр өсөх хандлагатай байна. Зохион байгуулалттай алан хядах халдлага нь хамгаалуулагчтай тохиолдож болох асуудал болж, түүний эсрэг хамгаалалт зохиох шаардлага үүсч байна.

Алан хядах ажиллагааг – олон улсын, дотоодын гэж ангилдаг.

 Орчин үеийн олон улсын алан хядах ажиллагааны түүх нь дотоодынхоос илүү өргөн. Өнөөг хүртэл олон улсын алан хядах ажиллагаа нь арай өршөөлгүй, илүү санхүүждэг байсан бөгөөд илүү нарийн боловсруулсан зорилготой болсон юм.

Олон улсын алан хядах ажиллагаа нь төрийг унагахад эдийн засгийн хувьд тэмцлийн хамгийн хэмнэлттэй хэлбэр гэж үздэг төрийн хамгаалуулагчдаас ашиг олдог.  Хэрэв хамгаалуулагч дэлхийн бусад улс оронд салбаруудтай олон улсын компанийн удирдлагийн нэг бөгөөд томилолтоор салбаруудаар явдаг бол чиглэсэн зорилготой заналхийлэлд өртөх магадлал өндөр юм. Олон улсын тавцан дээр зохион байгуулалттай гэмт хэрэг нь шинэ заналхийлэл болж байна.

 Бие хамгаалагчдын өмнө хамгаалуулагчийг санаатай, санаатай бус  тохиолдлын чанартай заналхийллээс хамгаалах хэцүү үүрэг ноогдож байна. Энэ бол түүний жинхэнэ зорилгот үүрэг юм.


Бичсэн: Ganaa | цаг: 11:43 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


мэргэжил бүхэн сайхан гэж нэг үг байдаг. тэрэн шиг үүндээ бие сэтгэл амьдралаа зориулах хэрэгтэй л болох байхдаа.
Бичсэн: Ganaa цаг: 18:26, 2008-12-22 | Холбоос | |


setgel gargaj hiihgui bol deerh zanalhiillees hamgaalna gedeg hetsuu ajil yum bna da.
Бичсэн: galbaatar цаг: 22:07, 2008-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)