2009-01-07
ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН САЛБАР - НЭГЖИЙН ҮҮРЭГ- УДИРДАХ ТӨВ


Нэгж бүрт гүйцэтгэх ёстой захиргааны тодорхой үүрэг байна. Түүнд: хамгаалуулагч, түүний гэр бүл, ажилтнуудын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа холбох,  хамгаалалтын өдөр тутмын арга хэмжээг төлөвлөх, материал техникийн хангалтын бүх шаардлагыг зохицуулах, бичиг хэргийн ажил /ж: зарцуулалтын тайлан гаргах, явагдах арга хэмжээний төлөвлөгөө, г.м/ бусад бүх захиргааны асуудлыг шийдэх зэрэг орно. Хамгаалалтын нэгжийн ажилтнууд гүйцэтгэдэг бүх ажлын эзлэхүүн хэмжээг “пост”/”цэг”/ гэж хувааж болно. Үүнд: ажиглалтын цэгүүд, удирдлагын цэг, хяналт шалган нэвтрүүлэх цэгүүд, жолооч хамгаалагч, хамгаалуулагчийн хамгаалалт зэрэг орно. Нэгж нэг бие хамгаалагчаас бүрдсэн бол энэ ажилтан бүх үүргийг гүйцэтгэх ёстой. Нэг бие хамгаалагч нэг мөчид зөвхөн нэг л газар байх учир бусад ажилтнуудад зарим үүргийг өгдөг. Шаардлага гарах бусад аливаа тохиолдолд шалган нэвтрүүлэх цэгүүдийн аюулгүй албаны ажилтнуудыг ашиглаж болдог.

  Эрсдэл багатай тохиолдолд хамгаалалтын нэгж 1,2,3 эсвэл 4 ажилтнаас бүрдэж болно. Нэгжийн дарга бүх хариуцлагыг хүлээх бөгөөд бусад нь нэгжийн ажилтнууд болдог. Хэрэв нэгж 4 хүнээс бүрдсэн бол түүнийг 2 ээлж болгон хувааж болно. Ээлж бүрт дарга байх ёстой ба хамгаалалтын захиргааны нөгөө л ажлууд хийгддэг бөгөөд зөвхөн ажилтнуудын тоогоор бага байна. Хамгаалуулагчтайгаа ажил төрлийн хоорондын сайн харилцаа нь хамгаалалтын нэгжийн амжилтанд чухал нөлөөтэй. Ийм л учраас хамгаалалтын нэгжийн үйл ажиллагааг хамгаалуулагч, түүний гэр  бүл, хамтран зүтгэгч нар эхнээсээ ойлгох хэрэгтэй байдаг. Хоорондоо ажил хэрэгч, сайн харилцаа тогтоох нь дипломат ёс ба тэвчээрийг шаардана. Хамгаалалтын нэгж нь хамгаалуулагчтай цуг ажилладаг бүрэлдэхүүнтэй харилцан ажиллагааг сайн тогтоох хэрэгтэй. Жишээ нь: хамгаалуулагчийн маршрутын өөрчлөлтийн тухай мэдээлэл шуурхай шаардлагатай байж болно. Иймэрхүү мэдээллийг хамгаалуулагч мэдээгүй байхад түүний нарийн бичиг, туслах нар мэддэг аж. Нэгжийн дарга нь хамгаалуулагч ба нэгж хоорондын үндсэн холбогч байх ёстой. Хамгаалуулагч нэгжийн аль нь ч ажилтныг холбогчоор ашиглаж болно гэж ба дайралдсан ажилтанд өөрийн төлөвлөгөөний тухай дурдахь явдал гардаг. Үүнийг зогсоох хэрэгтэ. Хамгаалалтын нэгжийн дарга л гол холбогч учраас түүний нэгж нь нэг хүн мэт ажилладаг гэдэгт итгэдэг байх ёстой. Энэ асуудлыг хатуу тавих ёсгүй. Учир нь хамгаалуулагч өөрийн хамгаалалтын нэгжтэйгээ харьцахын тулд ямагт “тодорхой сувгаар явах ёстой” гэдгийг мэдрэх ёсгүй. Сайн харьцаа, холбооны зөв хэлбэрийг сонгох нь хамгаалуулагчийн бус нэгжийн даргын анхаарвал зохих асуудал байх ёстой. Иймээс бүх мэдээлэл очих газраа хүрч байгаад итгэхийн тулд нэгж дотроо яг таг нарийн харьцаа холбоо тогтоох хэрэгтэй.

  Хамгаалуулагчтай аль болох ажлын нягт холбоо тогтоохын тулд нэгжийн дарга ба бүх ажилтнуудын хооронд ажил хэрэгч харьцаатай байх талаар сэтгэл гаргах хэрэгтэй. Хэрэв бие хамгаалагчтайгаа найз нөхөр, нууц амраг, эсвэл зарц шиг харьцдаг бол нэгжийн ажлын үр дүн байдаггүй. Харьцаа нь сэтгэлийн ямар ч хөөрөл дээр биш бүрэн итгэл дээр тогтох ёстой. Ийм харьцааны жишээг Кевин Костнерын тоглосон “Бие хамгаалагч” киноноос үзэж болно. Хувийн харьцаанаас болж хамгаалалтын үйл ажиллагаа ямар дарамтанд ордгийг харж болно.

  Хамгаалуулагчийн тухай, түүнийг занасан мэдээлэл авсны дараа орох хамгаалалтын нэгжийн хамгийн чухал мэдээлэл нь хамгаалуулагчийн хөдөлгөөний маршрут юм. Хамгаалуулагчийн өдрийн маршрут мэдэгдсэн үед нэгж нь учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх хамгаалалт, материал техникийн хангалтыг төлөвлөж болно. Хамгаалуулагчийн маршрутанд аливаа өөрчлөлт гарвал нэгжийн бэлтгэл төлөвлөгөөнд тусгасан байх ёстой. Орон байр болон ажлын байрны дотор, гадна цэгүүдийн өдөр тутмын ажлын хуваарилалт шинэ мэдээ мэдээлэл иртэл бараг өөрчлөгддөггүй.

 

Удирдах төв

  Удирдах төв нь байнгын (хамгаалуулагчийн эзэмшил газар, орон сууц, ажлын байр) буюу явуулын байдаг. Хамгаалалтын нэгжийн удирдах төв бол мэдээллийн төв юм. Удирдах төв нь холбоо харилцааны бүх хэрэгслийг удирдаж, хамгаалуулагчийн болон хамгаалалтын нэгжийн байршлыг хянаж, ажлын ээлжийн дэмжлэгийг ханган, нэгж болон туслах албаны бүх хангалтыг зохицуулж байдаг.

  Удирдах төв болон нэгжийн хоорондын холбоо харилцаа чухал бөгөөд хамгаалуулагч гэрээс гарсан, ирсэн, очих газраа очсон зэрэг мэдээллийг хүлээн авдаг. Хэрэв удирдах төвийн ажилтнууд мэдээлэл хүлээн авч чадахгүй тохиолдолд тэд нар санаа зовних болно. Тэд нар шалгалт хийж эхлэн, хариу аваагүй бол яаралтай нэмэлт хүч явуулна. Удирдах төвийг эзэмшил газарт гадны биет нэвтэрсэн дохио хүлээн авах, галын аюулын дохио авах удирдах төв болгон ашигладаг. Мөн түүнчлэн удирдах төвд нэгжид хэрэгцээтэй тоног төхөөрөмж байрлуулж болно. Удирдлагын төвийг утасны дуудлагын бүртгэл, илгээмж авчрагч, хамгаалуулагчтай уулзагчийн цагийг бүртгэх, зочид болон бусад өдрийн бус үйл явдлыг бүртгэхэд ашиглана. Удирдах төв нь янз бүрийн хэмжээтэй, зориулалтын байж болно. Гэвч зохион байгуулалт нь ердийн байна. Ажлын өрөө, амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хонгилын өрөө (подвал) зэрэг байхад л хангалттай. Хамгаалуулагч аялаллаар явсан үед зочид буудлын нэг өрөөг удирдах төв болгон ашиглаж болно. Удирдах төв нь хамгаалуулагчийн орон  байрны ойролцоо эсвэл байрласан зочид буудалд байрлана. Гэхдээ хамгаалуулагчийг дарамтанд оруулахаар ойрхон байж болохгүй. Удирдах төв нь үйл ажиллагаагаа өдөр шөнөгүй явуулдаг. Энэ бол бие хамгаалагч ажлаас буугаад худлаа чалчиж суух өрөө биш. Төв нь цэвэр цэмцгэр, хэн ч орсон санаа зовохооргүй байх ёстой. Хэрэв боломжтой бол төвд хамгаалалтын нэгжийн ажилтнуудад зориулсан угаалгын өрөө байх хэрэгтэй.

  Удирдах төвийн ажилтнууд нүдээрээ болж буй үйл явдлыг харах бололцоогүй учир энд зөвхөн туршлагатай ажилтнуудыг тавих нь чухал. Тэд нарын туршлага юуны тухай илтгээд байна гэдгийг сонсож мэдрээд зогсохгүй үр дагаврыг нь урьдчилан харж, боломжтой зөвлөгөөг өгнө. Удирдах төв дээр нэгжийн ажилтнуудыг ээлж дараалан томилох нь зүйтэй бөгөөд ингэснээр тэд суралцана. Үр ашигтай ажиллахын тулд хэрэгцээт төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой. Үүнд:

-Радио станц эсвэл нэгж болон хамгаалуулагчтай харилцах холбооны өөр хэлбэр. Нөөц зай ба цэнэглэх төхөөрөмж

-Чухал шаардлагатай утасны жагсаалт /ж: ДЯЯ, галын алба, түргэн тусламж, хамгаалуулагчийн ажлын байр, харьцагч чухал хүмүүс, г.м./

-Чухал хүмүүсийн хаягийн бүртгэл

-өдрийн ээлжийн нэгжийн ажилтнуудын 7 хоногийн ажлын хуваарь

-хамгаалуулагч болон нэгжийн үндсэн ба нөөц маршрутын хувь

-мэдээллийн чанартай бүх зүйл

-бие хамгаалагчдын ажлын хуваарч, цэгүүдийнн хуваарилалт

-Бүртгэлийн дэвтэр

-бичгийн машин, компьютер

-зарлал, мэдээллийн самбар

-бичгийн хэрэгсэл бүхий бичгийн ширээ, шулуун түшлэгтэй сандлууд

-нөөц түлхүүрүүд (ажлын болон орон байрны, автомашины)

-утасны аппаратын гартай болон залгууртай холбох уртасгагч утаснууд

-эмийн сан

-нөөц буу зэвсэг, сум галт хэрэгсэл

-гал унтраагч

-цахилгаан гар чийдэн

-фотоаппарат (болж өгвөл Поляроид-сэжигтэй этгээдийн зургийг даруй гаргах боломжтой)

-хорт хийгээс хамгаалах баг

-отвёрткны цуглуулга

-дохиолол болон хяналтын төхөөрөмжийн зөөврийн систем

-аялаллын хугацаанд зочид буудлын өрөөний цоожны нүхийг хамгаалах цоожны хамгаалалтын хэрэгсэл.

Бичсэн: Ganaa | цаг: 17:16 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)