2008-12-18
ЕРӨНХИЙЛӨГЧ Ж. БУШИЙН БИЕ ХАМГААЛАГЧ ЭМЭГТЭЙ -Бээжин 2008



Ерөнхийлөг Ж. Бушийн хамгаалалтыг АНУ-ын Нууц Алба гардан хариуцдаг бөгөөд тэнд эмэгтэй битгий хэл орон орны тэр дундаа араб хүн ч байдаг билээ. Нууц Албаны араб ажилтанд онгоцны буудал дээр хэдэн жилийн өмнө тохиолдож байсан үл ойлголцсон асуудлын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан.
BBC-ийн мэдээнд дурдсанаар Ж. Бушийн гадаад орнуудад айлчлах үеэр түүнийг дагалдан багахан агаарын цэргийн хүч, хуягласан лимузн тэрэг, цэргийн эмнэлгийн баг машинтайгаа, холбооны бүхээгт тэрэг гэхчилэн нүсэр аяллын баг явдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй бүрэн зэвсэглэсэн нууц албаны 250 орчим ажилтан, аюулгүй байдлын зөвлөхүүд, үнэрч нохдын баг мөн Цагаан Ордны гал тогоо бараг тэр чигээрээ явдаг байна.
Энэ тухай нууц албаны ажилтан асан Жон Барлетта BBC-д өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчтэй хамт Цагаан Ордон аялдаг гэж хэлж болно. Түүний унаж байгаа машин, хэрэглэж байгаа түлш, ууж байгаа ус, идэж байгаа хүнс зэрэг бүгд энд ордог" гэсэн байх юм.










Фото эх сурвалж: http://www.loqu.com/president-bush-s-mystical-female-bodyguard/blogs/yunottde-1640

Бичсэн: Ganaa | цаг: 20:34 | Gallery
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Хэхэ. Сонирхолтой блог бололтой одоо цааш нь уншнаа. Мартсанаас мал мэндүү гэгчээр Шинэ Оны Мэнд Хүргэе! Энэ цэнхэр цамцтай нь Билл Гейтс мөн үү? Төстэй харагдаад байна. Бие хамгаалагчийн нүд нь яаж харж байнаа хэхэ. Дагаад л хараад байнашд. Ямар нэг юм болбол үсрэхэд бэлэн
Бичсэн: Зочин цаг: 01:00, 2009-01-01 | Холбоос | |


party мань хүнийг дугдайлгачихвал дэлхийд од болох учраас сайн хамгаалалтгүй бол зовлонтой л байхдаа
Бичсэн: Ganaa цаг: 18:24, 2008-12-22 | Холбоос | |


энэ нөгөө нисдэг хүүхнүүдийн нэг байх даа гсн tongue Мэдээж аймар чадварлаг байж таараа. Бас хэд хэдэн талаас дурантай буугаар хянаж байгаа биз. party
Бичсэн: xvv цаг: 23:53, 2008-12-19 | Холбоос | |


олон орны хамгаалагчтай байх нь давуу талтай байдаг байх л даа
Бичсэн: galbaatar цаг: 22:02, 2008-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)