2008-12-22
ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН САЛБАР - ТОНОГ ХЭРЭГСЭЛ


     Хамгаалалтын салбарт ашигладаг тоног хэрэгсэлд: багаараа хамтран ашиглах хэрэгсэл ба хүн нэг бүрийн хэрэгсэл орно. Тэр бүр биш ч гэсэн ихэвчлэн хамгаалуулагч гаргаж өгдөг. Жишээ нь:богино хугацааны даалгавар биелүүлэх ажилд бүх тоног төхөөрөмжийг хамгаалалтын салбарт, харин хамгаалуулагчид түүнийг ашигласны тооцоог гаргаж өгдөг байна. Мэргэжлийн бие хамгаалагч ихэвчлэн өөрийн хэрэгцээнд өндөр үнэтэй (зэвсэг, бууны гэр, тэлээ, гэх мэт) тоног хэрэгсэл олж авахыг хичээдэг. Хамгаалалтын салбарт бололцоотой бол бие хамгаалагч бүрт (хэрэв түүнд доорх хэрэгсэл байхгүй бол) чихэвчтэй радиостанц, буу, бууны гэр, цахилгаан гар чийдэнтэй тэлээ өгөх ёстой. Бие хамгаалагчийн хувийн хэрэгсэлд нь биеийн байцаалт, паспорт, урьдчилсан сэргийлэх тарилга хийлгэсэн тэмдэглэл, төлбөрийн карт зэрэг орно.

  Радиостанц

Бие хамгаалагчид байх чухал зүйлийн нэг нь радиостанц юм. Түүнгүйгээр түүний ажлын үр дүн буурдаг. Үр ашигтай холбоо гэдэг нь найдвартай ажиллагааг хангахуйц сайн чанарын хүлээн авагч дамжуулагч юм. Хамгаалалтын нэгж, салбарын ажилтнууд хоорондоо, автомашинтай, цуваанд яваа автомашинууд хоорондоо, барилга байшингийн дотор тал гадна талтайгаа, удирдах төвтэйгээ харилцах боломжийг олгоно. Чанартай радиостанц нь өндөр үнэтэй байдаг ч тэрээр өртгөө нөхдөг гэж үздэг. Нэгдүгээр шаардлага нь найдвартай ажиллагаа, хоёрдугаарт нь шаарлагатай үед ямар ч газар хурдан суурилуулж болдог байх хэрэгтэй. Радиостанц нь олон сувагтай байх ёстой бөгөөд ихэвчлэн 4 суваг хангалттай байдаг. Хүчин чадал нь 5 ватт байна. Хэлбэлзэл нь орон нутгийн хуулиас хамаарах ба өндөр хэлбэлзэлтэй радиостанцууд илүү сайн ажиллалаг. Хэлбэлзэл хуваарилалт орон бүрт өөрчлөгддөг бөгөөд гадаад улсад явахдаа өөрийн хэлбэлзлийг ашиглаж болох эсэхийг шалгах хэрэгтэй. Радиостанц нь гар, чихэвчтэй байх ёстой. Микрофоны дамжуулагч утсыг хүрэмнийхээ дотуур оруулан ханцуйн дотуураа унжуулан бугуйн цагандаа тогтоон алгандааа нууж болдог. Хэрэв та мэргэжлийн баг хамгаалалтанд ажиллаж байгааг харвал тэд алгандаа нэг юм ярихыг ажиглаж болно. Хүлээн авагч чихэвч нь сонсголын аппарат шиг харагддаг ба сайн тал нь чихэнд байрлуулахад эвтэй, оворгүй байдаг. Бие хамгаалагч бүр радиостанцаа ширэн, арьсан, хуванцар гэр бүсэндээ хийдэг ба гүйх болон ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийхэд саад болохооргүй байна. Нэг ба түүнээс илүү нөөц радиостанцтай байвал бүр сайн. Хэрэв ажиллагааг нэг хүн гүйцэтгэж байгаа бол нэгийг нь хамгаалуулагчид өгч, нөгөөг нь АХА-ны ажилтан эсвэл шаардлагаар уг ажиллагаанд оролцуулж буй найдвартай хүнд өгч болох юм. Радиостанцны зай бас чухал гэдгийг мартаж болохгүй. Байнга цэнэглэх шаардлага гардаг тул хамгий тохиромжтой нь сольдог зай юм.

  Гар утас

Холбооны хэрэгсэлд ашигтай бас нэг зүйл бол гар утас юм. Ялангуяа нэг ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагаанд гар утастай хамгаалагч машинаасаа очих газар луу ярьж бэлтгэл хэрхэн явагдаж буй талаар шалгах боломжтой. Хэрэв гэрийн утас ямар нэгэн шалтгаанаар тасардаг бол гар утас тасрахгүй. Гар утас бол аюулгүй байдлыг хангах харилцааны хамгийн чухал зүйл зүй ёсоор болжээ.

  Гар чийдэн, гэрэлтүүлэг

Бие хамгаалагчид хэрэгтэй зүйлсийн нэг бол жижиг гар чийдэн юм. Гадна шөнийн цагаар ажиллаж буй бие хамгаалагчид жижиг авсаархан, хол тусгалтай гар чийдэн хэрэгтэй болно. Бүсэндээ байрлуулсан түүнийг авч явахад хүндрэлгүй. Жишээ нь: “Maglihtes” гэж нэрлэдэг гар чийдэн нь их тохиромжтой.

Зэвсэг

Хувийн хамгаалалтанд ямар зэвсэг ашиглах нь тохиромжтой вэ? Янз бүрийн улсад үйлдвэрлэсэн урт буу, гар буу, хагас автомат буу зэрэг байдаг. Бууны загвар, магазины багтаамж, бариул, овоо хараа болон бусад үзүүлэлтүүд нь чухал биш бөгөөд хамгийн чухал нь найдвартай ажиллагаа юм. Хэрэв буу чухал мөчид гацах юм бол түүний хэрэг гэж юу байхав дээ. Хэрэв буу нь хүрээлэн буй орчны нөхцөлд тохирдоггүй (мэдрэмтгий), байнгын арчилгаа шаардагддаг бол тус болохоос гай болно. Буу нь халдагчийг хангалттай хүчтэй цэнэг бүхий 1-2 буудалтаар зогсоох ёстой. Эхний буудалт асуудлыг шийднэ. Буу нь тусгал сайтай байх ёстой. Түүнийг бүх нөхцөлд тохирохоор тааруулна. Бууг эвтэйхэн далдлан авч явах бололцоотой байх ёстой. Тиймээс овор хэмжээ бага байвал зүгээр гэж үздэг. Бие хамгаалагч “даруу” хэлбэрийг хадгалахыг хичээдэг учир бууг далдлах нь чухал байдаг. Хамгаалуулагч нь (хэрвээ тэрбээр мафи эсвэл хар тамхины наймаачин л биш бол) найз нөхөддөө түүнийг зэвсэгтэй бие хамгаалагч дагалддаг гэдгийг харуулахыг хүсдэггүй. Хэрэв бие хамгаалагч том фирмд ажилладаг, түүнийг зэвсэгтэй явдгийг бусад хүмүүс мэддэг бол тэд нар түүнээс зай барьж харьцана. Хэрэв бие хамгаалагчдын буу ДЯЯ-ны анхаарлыг татахуйц, биедээ авч явах зөвшөөрөлтэй ч хэрэгцээтэй үед хугацаа алдах эвгүй байдалд хүргэж болзошгүй. Хамгийн тохиромжтой бууны гэр гэж бууг авч явахад найдвартай, шаардлага гарвал түргэн гаргах боломжтой, аюул өнгөрсөн үед нэг гараараа буцааж хийх боломжтой газар байрлалтай байхыг хэлнэ. Ташааны дээд хэсэгт байрлалтай бууны гэрийг сонгох хэрэгтэй. Мөрний хэсэгт байрлалтай бууны гэр нь тийм ч зохимжтой биш гэж үздэг. Ийм гэрийг эмэгтэй хүн бууг далдлан авч явах боломжгүй үед хэрэглэдэг. Хүрмийг товчлоогүй үед буу харагддаг, тэгээд ч нэг гараараа бууг суганд байрлах бууны гэр лүү хийхэд төвөгтэй зэрэг дутагдалтай талтай.

  Галт зэвсгээр зэвсэглэсэн хүч хэрэглэсэн хамгаалалтыг зуслангийн байр харш, ордон (периметрээр хийх) өргөөний дотор байрлуулна. Хамгаалалтын зарим багууд автомашин дотор урт бууг авч явдаг бөгөөд онолоор бол алан хядагчид урт бууг эрхэмлэдэг учраас 9 мм-ийн автомат буу авч явахыг шаарддаг. Тэд нарын дүгнэлт 3-н зүйлд буруу байдаг. 1-т: ихэнхи 9 мм-ийн сум бие болон хана нэвтлэн гарч энгийн ард иргэдэд бодит аюул учруулж болзошгүй, 2-т: бууг авахын тулд машинаасаа буугаад тээшийг онгойлгон гаргах үед сөргөлдөөн дууссан байна. Тэгээд ч буудалцаан эхлэхээс өмнө бүх бие хамгаалагчид үхэх болно. Тиймээс урт бууны шаардлага ховор гардаг. Хэрэв урт буу зайлшгүй шаардлагатай бол 12-ын калибртай бууг илүүд үздэг. Энэ буу задардаг үрлээр цэнэглэгдэх бөгөөд айлгах сайн хэрэгсэл болно. Бууны урт хязгаарлагдмал орчинд хэрэглэхэд хүндрэл учруулдаг ба бууг далд байдалд байлгах хэрэгтэй.

  Биеийн байцаалт

Бие хамгаалагч бүр ашигладаг хэд хэдэн төрлийн биеийн байцаалт байдаг. Үүнийг хамгаалалтын салбарын ажилтан бүр өөртөө авч явах ёстой.

1-рт: биеийн байцаалт-зурагт хуудас. Энэ нь ДЯЯ-ны ажилтнууд зүүдэг тэмдэг, Холбооны Аюулаас Хамгаалах Албаны ажилтан, Холбооны Аюулаас Хамгаалах Байгууллагуудын ажилтнуудын биеийн байцаалттай адил юм. Биеийн байцаалт нь хууль ёсны эрхийг олгоно. Зурагтай үнэмлэх чухал. Яагаад гэвэл түүнийг үзүүлснээр бие хамгаалагч хэн нэгэнтэй албан ёсны харилцаанд ордог. Хууль ёсны дагуу бичигдсэн биеийн байцаалтгүй бол бие хамгаалагчийн нэр хүнд, түүнд хандах итгэлийг бууруулж, цаашид ажлын үр дүнд нөлөөлнө. Үнэмлэхэнд дараах зүйлс заавал бичигдсэн байх ёстой. Үүнд:

-Цээж зураг (өнгөт бол  бүр сайн)

-Биеийн байцаалт олгосон байгууллагын нэр, хөлслөгч компани, төрийн агентлаг, байгууллага

-Хамгаалалтын салбарын ажилтны нэр, албан тушаал, тодорхойлох зан байдлын мэдээлэл, яс үндэс, хүндийн жин, өндөр, үсний өнгө

-Хувийн даатгалын дугаар (эсвэл өөр таних дугаар)

-Бие хамгаалагчийн гарын үсгийн загвар.

  Үнэмлэхний доод талд эсвэл ар талд ажилтны эрх, мөн үүрэг гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх тухай хүсэлт бичигдсэн байдаг. Үнэмлэхийг захиалгаар хэвлүүлж болдог.

  Биеийн байцаалтын 2 дахь хэлбэр нь хүрэмний энгэр дээр зүүдэн тусгай тэмдэг юм. Энэ хэлбэр нь тохиромжтой ба орж болох хязгаарлалтай газарт орох бололцоог хангадаг. Эзэмшигч нь зэвсэгтэй гэдгийг тодруулсан байна.

  Бие хамгаалагч бүрт хүчин төгөлдөр бүхий гадаад паспорт, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн тухай тэмдэглэл байх ёстой. ОХУ-ын ДЯЯ нь өөрийн ажилтнуудад томилолтоор гадаад улсад явах үед нь иргэний гадаад паспорт олгодог. Зарим улс орнууд орох гарах виз шаарддаг. Паспорт авахад хугацаа шаарддаг учраас бие хамгаалагчид онцын хэрэгцээгүй ч түүнийг урьдчилан авсан байх хэрэгтэй. Гадаад яаралтай явж ажиллахыг урих тохиолдол гардаг ч хувийн хамгаалалтын сайн ажилтнуудын зарим нь гадаад паспортгүй учраас уг захиалгат  ажлыг авч чадахгүй явдал гардаг байна. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байх шаардлагатай гэж зарим улс орон үздэг учраас тахал, полиомиелит, гепатит, гэх мэт өвчнөөс сэргийлэх тарилга, вакцин хийлгэсэн байх ёстой. Вакцин хийлгэсэн тухай тэмдэглэл бэлэн байх ёстой.

  Төлбөрийн карт

Төлбөрийн карт нь санхүүгийн асуудлыг шийдэхэд хэрэгтэй. Бүх зүйлийг төлбөрийн картаар авч болох бөгөөд хоол, байр, автомашин, онгоц, хөтөч зэргийг түрээсэлж болохоос гадна зугаа цэнгэлийг ч худалдан авч болно. Төлбөрийн карт нь хэрэгцээ болж дэлгэрчээ. Дэлхийн олон оронд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь “American express”, “VISA”, “Master Card” юм. Энэхүү карт нь захиалгын уян хатан чанарыг хангадаг байна. Хамгаалалтын байнгын нэгжтэй ажилладаг компани нь зарим ажилтнууддаа ажлын хэрэгцээнд төлбөрийн карт өгдөг аж. Гэвч бие хамгаалагч боломжтой бол өөртөө төлбөрийн сайн карттай байхад илүүдэхгүй бөгөөд хэзээ ч хэрэг болж магадгүй. Тэгээд ч бие хамгаалагч өөртөө итгэлтэй байх болно.

  Бусад хэрэгсэл

Бусад зүйлийн жагсаалтанд: хутга (жишээ нь: швейцар армийн хутга), түгжээтэй хаалга шкаф, ширээ, машины тээш зэргийг онгойлгож болох багажны цуглуулга.

  Хамгаалалтын нэгжийн хэрэгсэл

Хамгаалалтын нэгжийн ажилтнуудын хүн нэг бүрийн буюу хамтран ашигладаг бүх зүйлийг хамгаалалтын хэрэгсэлд ордог. Хамгаалалтын нэгжийн ажилтнуудын тоо хэмжээ, цаг үеийн байдлаас хамаарч нэгжийн хэрэгсэл хамгийн бага эсвэл өргөтгөсөн хэмжээнд байна. Нэг ажилтан ч бай хамгаалалтын нэгж нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл, гал унтраагч, холбооны хэрэгсэл, удирдах төвийн тоног төхөөрөмж, хамгаалалтын дохиоллын систем байх ёстой. “Сүржин” (хүч нэмэгдүүлсэн) хэлбэрийн аз туршсан, эрсдэл ихтэй ажиллаж буй хамгаалалтын нэгжид урт буу болон янз бүрийн металл хайгч шаардагдаж байж болох юм.

  Эмнэлгийн тоног хэрэгсэл

Хамгаалалтын нэгжид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж болохуйц хэрэгсэл байх шаардлагатай гэж үзнэ. Тийм нүсэр тоног хэрэгсэл шаардахгүй ч хамгаалуулагч болон бие хамгаалагчид нэн тэргүүнд шаардагдах магадлал бүхий зүйлс байх нь чухал билээ.

  Гал унтраагч

Гал унтраагчийг хамгаалуулагчийн орон сууц, ажлын байранд байрлуулж, автомашин ба удирдлагын төвд зөөврийн гал унтраагчийг байлгана.

  Холбооны хэрэгсэл

Хамгаалалтын нэгжийн ажилтан бүрт радиостанц, 1-2 ш нөөц зай, удирдлагын цэгийн суурин радиостанц, зөөврийн өсгөгч, нөөц антенн, нөөц чихэвч, гар утас, факс, нөөц зай, цэнэглэх төхөөрөмж байх шаардлагатай.

  Металл хайгч

Аз бага туршсан, бага төсөвтэй ажиллаж буй хамгаалалтын баг, нэгж нь металл хайгч  авах мөнгөгүй байж болох юм. Харин төсөв хөрөнгө бололцоотой бол металл хайгч аваад түүгээрээ илгээмж, машины багаж болон хүний бие зэрэгт галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис байгаа эсэхийг шалгахад чухал ач холбогдолтой. Цацрагийн тусламжаар металл хайгч (флюороскоп) кабинетын загвар, байнгын тогтмол металл хайгч хаалга нь албан тасалгаа, танхим, тусгай арга хэмжээнд орох хаалганд байрлуулан олон тооны хүмүүсийг хурдан, үр дүнтэй шалгахад ашигтай байдаг. Зөөврийн гар металл хайгч нь гадуур үүрэг гүйцэтгэх хамгаалалтын нэгжид илүү тохиромжтой юм.


Бичсэн: Ganaa | цаг: 16:29 | VIP Security - Bodyguard
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


тэврэлт ярзайтал инээх ирмэх баярлах
Бичсэн: Зочин цаг: 16:02, 2010-06-06 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 21:20, 2009-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)